Хайх

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад?

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад?

Text: Э.Цовоо


Хүүхэд эхээс төрсөн цагаасаа эхлэн эргэн тойрноо ажиглаж, ойр тойронд байгаа томчуудаас суралцаж, даган дуурайж, сонсох, хүрэлцэх, харах зэрэг бүхий л мэдрэхүйгээ ашиглан юмсыг мэдэрч, төрөлхийн сониуч зан чанартаа хөтлөгдөн хөгждөг. Түүнчлэн хүүхэд насан туршийн зан төлөвшил, дадал зуршлынхаа 90%-ийг таван нас хүрэхдээ бүрэн олж авсан байдаг. Тиймээс хүүхдийг аль болох бага насанд нь хөгжүүлэн чиглүүлж, бүтээлч сэтгэлгээг нь тэлж өгөх нь цаашдын өсөлт хөгжил, амьдралын хэв маяг, карьер сонголтод чухал нөлөө үзүүлдэг учраас эцэг эхчүүд үүнд маш хариуцлагатай хандах ёстой юм. Тэр дундаа хүүхдэд soft skills буюу асуудлыг шийдвэрлэх, бусдыг манлайлах, өөрийгөө илэрхийлэх чадамжуудыг эртнээс зааж өгөх нь тэдний ирээдүйн сургууль соёл, ажлын талбар гээд бүхий л нийгмийн хүрээлэлд байр сууриа хялбархан олоход дэм болж өгдөг аж. Тухайлбал АНУ-ын компаниуд 4C буюу аливаа асуудлын гарц гаргалгааг хурдан олж чаддаг (critical thinking), харилцааны ур чадвар өндөртэй (communication), бусадтай гар нийлж ажиллахдаа гаргууд (collaboration) болон бүтээлч сэтгэхүй сайтай (creativity) гэх чадваруудыг эзэмшсэн хүмүүсийг ажилд авахыг илүүд үздэг болсон байна. Харин эдгээрээс эхний гурван чадварыг хүн нас ахих тусмаа амьдралын туршлагаараа дамжуулан олж авсаар байдаг бол хүний бүтээлч байдал, шинийг санаачлах сэтгэлгээ нь зөвхөн хүүхэд насанд л хамгийн сайн хөгжиж өгдөг аж.

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад? (фото 1)

Иймд бидний зүгээс хүүхдийн бүтээлч сэтгэлгээг тэлж, хөгжүүлэхэд туслах зөвлөмжүүдийг хүргэж байна.


Бүтээлч байдлаа илэрхийлж буй хандлагыг нь бүү хорь

Хүүхэд янз бүрийн байдлаар бүтээлч, шинийг сурах хандлагаа илэрхийлж байдаг. Ханан дээр зурах, гарт тааралдсан зүйлээ эвдлэх, гэрийнхээ эд хогшлыг бусниулах нь сахилгагүй хүүхдийн шинж бус энэ нь зүгээр л тэдний шинийг эрэлхийлэх, турших зан чанараа харуулж байгаа үйлдэл юм. Энэ үед нь эцэг эхчүүд хүүхдээ томоогүйтэж байна хэмээн эндүүрэн зэмлэж, уурлах тохиолдолд өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодсон хүүхэд илүү дотогшоо, өөрийгөө илэрхийлэх чадамж бага болж өсөх магадлалтай байдаг аж. Бүтээлч байдал гэдэг нь хүүхдийн хувьд нэг зүйлээс олон хувилбар, гарц гаргалгааг эрж хайх үйл явц бөгөөд энэ нь тэдэнд адал явдлаар дүүрэн эрэл хайгуул мэт санагддаг гэдгийг битгий мартаарай. Тиймээс хүүхдээ "боль, битгий" гэж хорихын оронд хүүхдэдээ бүтээлч байдлаа илэрхийлэх боломжийг зөв арга барилаар зааж өгөх хэрэгтэй. 

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад? (фото 2)

Хүүхдийн сониуч, танин мэдэхүйн чадвар хэрхэн хөгждөг вэ?

Хүүхдийн арга эвийг олж, тэдэнтэй ойлголцох хамгийн амархан арга бол гэр бүлээрээ хамтдаа хөгжилдөж, тоглох гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хүүхэд тоглож байхдаа хамгийн аз жаргалтай болдог бөгөөд шинэ зүйл сурч мэдэх хүсэл нь илүү ихээр нэмэгдэж, стрессдэх нь багасдаг байна. Мөн тоглож байх явцдаа хүүхдээ магтан урамшуулах нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн сацуу тэднийг өөртөө итгэлтэй, биеэ даасан хүн болж төлөвшихөд нь тусалдаг.

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад? (фото 3)

Зөв тоглоом сонгох нь чухал 

Бүтээлч сэтгэлгээ нь олон удаагийн давтамжтайгаар эзэмшиж болдог чадвар гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс хэдхэн удаа тоглоод л уйдчихдаг, ганцхан унагаад л эвдэрчихдэг тоглоом сонгохын оронд хүүхдийн сэтгэлгээг тэлсэн, сониуч байдлыг нь өдөөсөн, open-ended буюу хүүхэд өөрийнхөө хүссэнээр төсөөлөн тоглох боломжтой, хөгжилтэй тоглоомыг олох нь маш чухал. Иймд бидний зүгээс итгэл даахуйц чанартай, практик чадвар, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах Clixo брэндийн тоглоомыг танилцуулж байна. 

Энэхүү тоглоомыг гэр бүлээрээ цагийг үр дүнтэй, бүтээлчээр өнгөрүүлэх боломж олгодог сургалтуудаараа салбартаа танигдсан Hasui Creative (clixo.mn) компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн билээ. Clixo брэндийн уян хатан бүтэцтэй, соронзон тоглоом нь хүүхдэд өөрийн төсөөллөө бодит болгох боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм. Тухайлбал тус тоглоомоор 2D, 3D бүхий ямар ч бүтээлийг урлах боломжтой ба энэ нь хүүхдийн эрэл хайгуулч, бүтээлч, асуудлыг шийдвэрлэх зан чанарыг сонирхолтой байдлаар нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол үзүүлдэг байна.

Түүнчлэн Clixo брэнд нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчдээс сайшаал хүртэж, АНУ-ын "Оны шилдэг бүтээлч тоглоом" шагналыг жил дараалан хүртсээр байгаа юм. Мөн тус тоглоомууд нь хүүхдийн нүдний хөгжилд тохирсон өнгө, дүрс бүхий загвартай ба хүнд ямар ч хор нөлөөгүй, дахин боловсруулах боломжтой, удаан эдэлгээтэй нийлэг цаасаар хийсэн гэдгийг нь онцлох нь зүйтэй. 

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад? (фото 4)
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад? (фото 5)
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад? (фото 6)
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад? (фото 7)

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд нас харгалзахгүй 

Бүтээлч сэтгэлгээг олон удаагийн давтамжтайгаар хөгжүүлж болдог гэдгийг бид дурдсан. Clixo тоглоом нь 4-99 нас хүртэлх бүх насны хүнд тохиромжтой бөгөөд уг тоглоомын тусламжтай томчууд ч мөн адил сэтгэлгээгээ тэлж, олон талт чадвараа хөгжүүлэх боломжтой. Ямарваа нэгэн зүйлийн шийдлийг хайж, шинээр дахин бүтээж, уран сэтгэмжээ хөгжүүлэхэд стресс буурч, тайвширч, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, цаашлаад илүү шинэлгээр сэтгэхэд тань туслах болно. 

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад? (фото 8)
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад? (фото 9)
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад? (фото 10)
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн чухал хөрөнгө оруулалт: Яагаад? (фото 11)
@celebratingwithkids CLIXO are a new favorite magnetic building toy for my kids! The fact that they are flexible makes tons of fun shapes and builds possible. If your kids love magnetic tiles, this is a great next step toy! #clixo #magnetictiles #toysforkids #stemtoys #buildingtoys ♬ original sound - CelebratingWithKids

Орчин үеийн соронзон тоглоомын шинэ давлагаа

Дизайн ба бүтээлч сэтгэлгээний хоршил

  Clixo Mongolia

Хаяг: UB Central Residence, 1 давхар

Утас: 7533-3337

Вэбсайт: www.clixo.mn

Facebook: Clixo Mongolia, Hasui Creative

Instagram: @hasuicreative

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх