Хайх

Хонины ордны хүчирхэг лидерүүд хэрхэн шилдэг нь байж чаддаг вэ?

Хонины ордны хүчирхэг лидерүүд хэрхэн шилдэг нь байж чаддаг вэ?

Бидний хайртай хонинууд

Text: Buro.Mongolia


Винсент Ван Гог, Леди Гага, Леонардо да Винчи, Жеки Чан, Мария Шарапова, Кофи Аннан, Глория Стайнем. Эрч хүчтэй хонины ордныхон ажлын талбар дээр хэрхэн шилдэг нь байж чаддаг талаар, яагаад дарангуйлагч болон хувирах магадлалтайг, мөн үүний зэрэгцээ юуны учир аварга том чихмэл бамбарууш тэдний сэтгэлийг хөдөлгөдөг болохыг олж мэдэцгээе

Хүчирхэг улс төрчид

Хэрэв та хонины ордныхныг нэр шиг ээ номхон, дөлгөөн хүмүүс гэж төсөөлдөг бол том эндүүрэл болно шүү. Тэд зурхайн ордны эхний байрлалд оршиж мөн гал махбодинд хамрагддаг учраас маш идэвхтэй, амбицтай, түргэн зантай бөгөөд хэзээ ч цуцашгүй их эрч хүчийг өөртөө агуулдаг. Шийдэмгий, зоригтой зантай эдгээр төрөлхийн байлдан дагуулагчид дунд маш олон улс төрчид, өндөр албан тушаалтнууд, цэргийн удирдагчид байх нь элбэг. Гэхдээ хонины ордныхны захирангуй зан авир заримдаа тэднийг жинхэнэ дарангуйлагч болгон хувиргах өндөр магадлалтай. Аймшигтай байгаа биз? Хамгийн хачирхалтай нь эрэлхэг, шийдэмгий бага зэрэг бүдүүлэг гэж хэлж болох хонины ордныхон инээд хүргэм гэнэн, итгэмтгий хүмүүс байдаг.

Зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй

Хонины ордныхон "Зорилгодоо хүрэх арга барил нь хамаагүй. Гол нь үр дүн чухал" гэсэн зарчмыг амьдралдаа баримталдаг. Өөрөөр хэлбэл тэд хүссэн зүйлээ авахын тулд юу ч хийхээс буцахгүй. Үргэлж бүхнийг хүчээр шийдэхийг хүсдэг, тэвчээргүй энэ ордныхон буулт хийж, заль мэх, дипломат арга барил ашиглах шаардлагатай нөхцөлд шууд л төөрөлдөж орхидог. Гэхдээ хонь нэгэн зэрэг олон ажил амжуулж чаддаг, зохион байгуулалт сайтай тул өдрийн цайны цагаас өмнө хийх ёстой бүх ажлаа дуусгасан байх тохиолдол цөөнгүй гарна. Өндөр настай байсан ч хамаагүй энэ ордны төлөөлөгчид ямар ч даалгаврыг өндөр түвшинд гүйцэтгэж чаддаг тул хонины ордонд төрсөн хүн танай компанид ажилд орохоор шийдсэн бол түүнийг яасан ч алдаж болохгүй шүү!

Сэтгэл татам лидерүүд

Хонины ордонд төрсөн эрчүүд үргэлж ямар нэг төлөвлөгөө хэрэгжүүлж, шинэ санаагаар дүүрэн байдаг тул тэдний хажууд уйдна гэж байхгүй. Тэд өөрийнхөө авьяас чадварыг сорьсон, өрсөлдөөнтэй орчинд байх дуртай бөгөөд энэ нь зөвхөн ажлын төдийгүй хайр дурлалын талбар дээр ч хамааралтай. Тэрээр цаг үргэлж шинэ, хурц мэдрэмжээр дутагдаж байдаг тул түүнд прагматик үзэлтэй хүмүүс маш уйтгартай санагддаг. Тиймээс хэрэв түүнд таалагдахыг хүсвэл нууцлаг, ер бусын зан чанараа харуулж бас түүнийг хамгийн шилдэг гэдгийг нь өөрт нь мэдрүүлэх хэрэгтэй.

Бардам зантай феминистүүд

Хонины ордны эмэгтэйчүүд хүчирхэг, захирангуй, өөрийгөө өндрөөр үнэлдэг бөгөөд бие даасан байдлаа харуулахыг ямагт хичээж явдаг. Энэ ордонд төрсөн эмэгтэйчүүд төрөлхийн өөдрөг үзэлтнүүд ба тэдний хувьд сэтгэл хөдлөл материаллаг зүйлсээс илүү чухал байр суурь эзэлдэг. Тиймээс хонины ордны бүсгүй заримдаа хэнд ч хэрэггүй, ямар ч үүрэггүй эд зүйлс худалдан авах нь бий. Жишээ нь аварга том чихмэл бамбарууш. Мөн тэр бол эрх чөлөөтэй, хэнээс ч, юунаас ч хамааралгүй нэгэн бөгөөд тэгш эрхтэй байхыг эрмэлздэг. "Феминизмийн эх" гэгддэг Глория Стайнем хонины ордны хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг гэдгийг дурдахад л бүх зүйл тодорхой болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх