Улаанбаатарын онцлох тавилгын дэлгүүр - Bellini
Итали хэв маягийн тавилга урладаг Bellini брэндийн албан ёсны төлөөлөгч
Монголд өдгөө 10 гаруй жилийн хугацаанд олон улсын зах зээлд тэргүүлэгч тавилгын брэндүүдийг албан ёсоор оруулж ирж буй ENC Brands компанийг чамин дизайн, чанартай хийцийн тавилга эрхэмлэдэг BURO.-ийн уншигчид сайн мэдэх биз ээ. Тэгвэл энэ удаад бид ENC Brands-ийн нэгэн салбар болох Bellini тавилгын шоурүмийг танилцуулж байна. Тус шоурүм нь хамгийн сүүлийн үеийн тренд тавилгуудыг худалдаалаад зогсохгүй хэн бүхний сэтгэлд нийцэх төрөл бүрийн хэв маягийг санал болгодог. Мөн саяхан Bellini-ийн интерьер дизайнерууд шоурүмийн дотоод заслыг хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлэн өөрчилж, улмаар яг одоо дизайны салбарыг байлдан дагуулж буй “mediterranean” буюу газар дундын тэнгисийн хэв маягийг шингээж, тавилга худалдан авах үйл явцыг илүү таатай болгож чадсан юм. Тухайлбал, шоурүмийн хаалгаар ормогц тансаг тавилгуудаас гадна интерьер засалд нь орсон байгалийн гаралтай элементүүд, ая тухтай, тайван уур амьсгал бэлэглэх цайвар монохром өнгөнүүд зочдыг угтана. Нэг ёсондоо гэрийн орчноо хүссэнээрээ тохижуулах урам зориг болон бүтээлч орон зай бий болгоход сэдэл өгөх нэгэн гоёмсог орчин Улаанбаатар хотноо шинээр үүд хаалгаа нээсэн юм.
Bellini-ийн төлөөлдөг хамгийн гол бөгөөд орон орны хэрэглэгчдийн өндөр шаардлагад бүрэн нийцдэг тавилгын брэнд бол Германд үүсгэн байгуулагдсан Bellini юм. Тэртээ 1970 онд үүсгэн байгуулагдсан Bellini брэндийн 300 гаруй дэлгүүр Хятадын зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Канад, Саудын Араб, Мянмарт мөн албан ёсны франчайз дэлгүүрүүдтэй. Энэхүү брэнд нь зочны өрөө, унтлагын өрөө болон хоолны өрөөнд зориулагдсан Италийн минималист, контемпорари стилийн тавилгууд урладаг аж. Брэндийн хэрэглэгчид дунд загварлаг төдийгүй удаан эдэлгээтэй, мөн хэзээд ч үнэ цэнтэй байж, тавлаг байдлаа алддаггүй тавилгыг эрхэмлэдэг 25-45 насны хүмүүс байдаг билээ.
ХЭЗЭЭ Ч ХУУЧИРШГҮЙ КОНТЕМПОРАРИ ДИЗАЙН
Bellini брэндийн зөвлөх дизайнерын үүргийг Милан дахь Milan Portello худалдааны үзэсгэлэн, Токиогийн дизайны төв, АНУ дахь Natuzzi төв оффис, Германы ESSEN үзэсгэлэнгийн төв, Парисын Луврын музей дахь Исламын тасаг гээд томоохон төслүүд дээр ажилласан алдарт архитектур гүйцэтгэдэг. Тиймдээ ч тус брэндийн тавилгуудад олон улс орны өвөрмөц хэв маяг, гоо зүй шингэсэн байдаг билээ. Тэр дундаа брэндийн урладаг тавилгуудад илүү дутуу детальгүй орчин үеийн контемпорари стиль зонхилдог ба шил, металл, байгалийн чулуу зэрэг элементүүд давамгайлдаг. Контемпорари хэв маягт нэгэн хэвийн тогтсон загвар, хийц гэж үгүй ба шинээр дэлгэрч буй интерьерийн хэв маягуудтай уусан өөрчлөгдөж байдаг тул Bellini брэндийн санал болгодог тавилгууд хэзээд ч эрэлттэй байх болно.
ӨРГӨН СОНГОЛТТОЙ ЗАГВАРУУД
Bellini нь тав тухтай, дулаан уур амьсгал бүрдүүлэх буйдан, сэтгүүлийн ширээ, ор, шургуулга, тавиур гээд бүхий л төрлийн цэмцгэр, гоёмсог хийцтэй тавилгууд урладаг. Ингэхдээ зөвхөн томчууд гэлтгүй хүүхэд багачууд хүртэл хэрэглэхэд тохиромжтой, практикал загваруудыг санал болгодог нь том давуу тал юм.
ШИЛЭГДМЭЛ МАТЕРИАЛ
Гэрийн тавилгын чанар, эдэлгээ, хийц, материал зэрэг нь гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Тиймээс Bellini брэндийн хамт олон хэрэглэгчдэдээ зориулж биед харшлахгүй, гандаж элэгдэхгүй, гаднын нөхцөл байдалд тэсвэртэй, мөн удаан хугацааны турш эдлэх боломжтой тавилгуудыг олон жилийн туршлага, судалгаанд үндэслэн чанартай материалуудаар урлан хүргэхийг зорьдог билээ.
Мод
Уг брэнд нь нэн ховор төрөлд ордог Хойд Америкийн хар хушганы модоор ихэнх тавилгаа урладаг. Хар хушганы модон материалыг Rolls Royce, Lamborghini, BMW, Mercedes-Benz зэрэг томоохон брэндүүд ашиглах дуртайгаас гадна Луврын музей болон Букингемын ордон дахь эртний тавилгуудыг тус модоор хийж гүйцэтгэжээ. Энэхүү модны ширхэг нь маш нарийн учир тавилгыг маш гоёмсог, өвөрмөц харагдуулдаг онцлогтой юм.
Даавуу
Bellini нь нарийн судалгаа, туршилтын үр дүнд өөрсдийн гэсэн даавуу урлах систем бий болгожээ. Тухайлбал, брэндийн мэргэжилтнүүд элэгдэлд тэсвэртэй, гэрлийн эсэргүүцэлтэй, мөн суналт сайтай гэсэн шалгууруудыг амжилттай давсан даавуунуудаар тавилгуудаа хийдэг байна. Мөн тэд олон улсын стандартад нийцэхүйц шинэлэг технологийн аргаар шингэн нэвтрэхгүй, галд тэсвэртэй, цэвэрлэгээний дараа ч агшихгүй, зөөлөн бүтэцтэй даавуун материалтай тавилга санал болгодог юм.
Байгалийн гаралтай чулуу
Цэвэр байгалийн гаралтай материал, тэр тусмаа тансаг хийцтэй гантиг чулуу хормын дотор л онцгой уур амьсгал оруулж чаддаг. Тэгвэл Bellini брэнд ширээ, тавиур зэргийг үрэлт болон өндөр температурт тэсвэртэй, зурагдахгүй, цэвэрлэхэд хялбар, бат бөх, жигд гадаргуутай байгалийн гантиг чулуу ашиглан хийдэг. Ерөнхийдөө байгалийн бүх гантиг чулуу нь өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг, өнгөөрөө ялгардаг билээ. Тус брэнд нь Фантом грэй, орео грэй, хөнгөн хүрэн торгон, цагаан, лорен хар алт, жазз цагаан, аскот зэрэг төрлийн гантиг чулуунуудыг түлхүү ашигладаг. Харин ингэхдээ дэлхийд нэртэй гантиг хавтангийн үйлдвэрлэгч Испанийн NEOLITH брэндийн бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийдэг байна.
Bellini
Салбар 1: Мишээл тавилгын их дэлгүүрийн В9 тасаг, утас 7000-0400, 90206518
Салбар 2: Мишээл тавилгын их дэлгүүрийн В27 тасаг, утас 7000-0400, 90141099
Facebook: Bellini
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт