Хэрвээ уншигч та биднийг олон нийтийн сүлжээнүүдэд дагадаг бол BURO.-гийн хамт олон саяхан шинэ оффистоо нүүж орон сүүлийн хэдэн сарыг өдөр тутмынхаа ажлаас гадна интерьер, дотор заслын ажлууддаа зориулан тун завгүй өнгөрүүлсэн билээ. Манай компани нь BURO.-гоос гадна Velin бүтээлч агентлагийг давхар ажиллуулдаг бөгөөд шинэ оффистоо хоёр брэндээ нэгтгэсэн нэгэн гэгээлэг орон зайг бий болголоо. Уншигчдын маань зүгээс оффисоо дэлгэрэнгүй танилцуулахыг хүссэн захидлууд олон ирдэг учир бид ийнхүү office tour-ээ хүргэж байна.
Бид оффисоо тохижуулахдаа Монголын тавилгын салбарт шилдгүүдийн нэгт тооцогддог ENC Brands-тай хамтрах боломж олдсон ба ажилчдынхаа дийлэнх цагийг өнгөрүүлэх сандлаас эхлээд зочдыг хүлээж авах буйдан гээд дийлэнх тавилгаа тус компанийн оруулж ирдэг олон брэндээс сонгон авлаа. ENC Brands нь зөвхөн тавилга оруулж ирээд зогсохгүй мөн интерьер зураг гаргаж өгч, тэрхүү гаргасан зурган дээрх тавилгуудаа захиалж өгдөг "furniture order service" гэх үйлчилгээг үзүүлэн захиалагчийн ажлыг хэд дахин хөнгөвчилж өгдөг байгаа. Харин бидний хувьд лоунж хэсэгт байрших контемпорари дизайнтай буйдангуудыг Bellini, ажилчдын сандлуудыг Kano, захирлын өрөөний тавилгыг Debrah's гэх ENC Brands-ийн албан ёсоор оруулж ирдэг Итали брэндүүдээс сонголоо. ENC Brands-ийн хувьд өдгөө 10 жилийн турш олон улсын зах зээлд тэргүүлэгч тавилгын брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд Jasper Home, Ivke, Bellini, Caracole, Natuzzi, Kano, Debrah's, M Design, Tomy Niki, Nordic, Magniflex, Cattelan Italia зэрэг ямар ч орон зайг тохижуулах, бүх зориулалтын тавилгуудтай брэндүүдийг төлөөлдөг билээ.
Харин бид интерьерээ гаргахдаа ямар санааг голчилсон, оффисын орон зайд юуг чухалчилдаг болон бусад дэлгэрэнгүй тайлбарыг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ө.Содгэрэл энэхүү бичлэгт та бүхэнд ярьж өгөх болно. Бидэнтэй үргэлж хамт байдаг уншигчиддаа баярлалаа!