BURO. Stories: Содгэрэлтэй хамт өнгөрүүлсэн 12 цаг
Powered by Porsche
Buro. Mongolia-гийн үүсгэн байгуулагч, Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч, загвар болоод урлагийн хорхойтон Ө.Содгэрэлийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол хэмээн та сонирхож байсан уу? Өглөө сэрснээс эхлээд орой унтах хүртлээ тэрээр хувийн амьдрал болон ажлаа хэрхэн зохицуулж, энэ бүгдийн хажуугаар хэрхэн өөртөө цаг зав гаргадаг бол? BURO. уншигчдынхаа хүсэлтийн дагуу олны танил эрхмүүдтэй нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх "BURO. Stories" цувралыг эхлүүлж байгаа бөгөөд ингэхдээ урлаг соёлоос эхлээд загвар, бизнес, нийгэм гээд чиглэл бүрээр улсынхаа хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж буй хөдөлмөрч эрхмүүдийг урин оролцуулах юм.
"BURO. Stories" цувралын эхний улирлыг бид Porsche брэндтэй хамтран бүтээсэн ба оролцогч бүрийг гэрээс нь Porsche машинтай очиж аван, өдрийн турш нэг цэгээс нөгөө цэг хүртэл хамтдаа аялан бүх ажлыг нь амжуулахын зэрэгцээ уншигчдынхаа сонирхдог халуун асуултуудыг тавьж, энгийн нэг өдөр нь хэрхэн өнгөрдгийг хамгийн бодитоор харуулахыг зорилоо.