Хайх

Porsche эзэмшигчийн түүх: И.Басхүү болон түүний Cayenne

Porsche эзэмшигчийн түүх: И.Басхүү болон түүний Cayenne

Text: Buro.Mongolia


“Porsche эзэмшигчийн түүх” цувралын хоёрдугаар дугаарт бид Porsche гэр бүлийн бас нэгэн чухал гишүүн болох Cayenne загвар болон түүний эзэмшигч И.Басхүүгийн түүхийг хүргэж байна.

Өдгөө 17 жилийн дараа эргээд харахад хамгийн анхны Porsche Cayenne автомашиныг зах зээлд танилцуулагдах үед хүмүүс бүгд алмайрч, зарим нь бүр ундууцаж байсан гэж бодоход итгэмээргүй. Уралдааны машин шиг асар хүчтэй атлаа ямар ч бартаат замыг туулах чадвартай, тэр ч бүү хэл тансаг зэрэглэлийн жийп машин гэдэг ойлголт тухайн үед байж боломгүй зүйл мэт санагдаж байсан ч төд удалгүй өөрийн шинэлэг байдлаараа зах зээлд өөрчлөлт авчирч чадсан байдаг. Харин өнөөдөр Porsche түвшний бүх томоохон спорт машин үйлдвэрлэгчид ийм төрлийн SUV санал болгодог болсон бөгөөд Porsche-гийн хувьд ч Cayenne нь илүү жижиг их биетэй Macan загварын хамт орлогынх нь дийлэнх хувийг бүрдүүлдэг байна.

Porsche эзэмшигчийн түүх: И.Басхүү болон түүний Cayenne (фото 1)

" Porsche-г би эрч хүч, хурд,төгс төгөлдөр,

тав тух гэж хардаг "

Тэр тусмаа их хотын завгүй хөдөлгөөн болон онгон байгалийн бартаат зам зэрэгцэн оршиж байдаг Монголын нөхцөлд Cayenne нь хүчтэй хүлэг сонирхогчдын төгс сонголт болдог. Тэдгээр Cayenne эзэмшигчдийн нэг "Басхүү Имплант Клиник" эмнэлгийн захирал И.Басхүүгийн хувьд Porsche-г салбар, салбарын жинхэнэ автомашинд хайртай эрчүүд унадаг болохын тод жишээ ба түүний онцолсноор Porsche нь яг л брэндийн лого дээрх морь шиг ямар ч үед сэтгэл сэргээн, эрч хүч мэдрүүлэх чадвартай юм.

Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

www.porsche.com

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх