
Porsche эзэмшигчийн түүх: Ука болон түүний Macan
Porsche брэндийн хамгийн өндөр эрэлттэй, борлуулалтаараа бусад загваруудаас нь тэргүүлдэг Macan бол одоогийн зах зээл дээрх хамгийн спортлог SUV юм. Бүх талаараа хүлээлт давж, бодсоноос ч илүүг хүргэж чаддаг энэ автомашин нь бартаат замыг хялбархан туулж, мушгиралдсан зам дээр мэргэжлийн уралдааны машины адил гарамгай давхиж, дотроо таван ч хүнийг багтаах сэлүүхэн зайтай. Нэг үгээр бол Porsche-гийн мэргэжилтнүүд бүх хэрэгцээг нэгэн зэрэг хангах маш ухаалаг загвар бүтээж чадсан нь энэ юм.


" Porsche Macan-аас би хүсэж байсан бүх мэдрэмжээ авдаг. Унаад явахад, угаалгаад хараад зогсоход, бууж, суухад гээд. Хэзээ ч уйдахгүй, хоцрогдохгүй мэдрэмж."
Ихэнх автомашинуудын энгийн болоод спорт горимын хоорондын ялгаа жолоочид төдийлөн мэдэгддэггүй бол Porsche-гийн автомашинууд, тэр дундаа Macan загварын хувьд энгийн, спорт, спорт+ горимууд нь гурван өөр машин гэлтэй мэдэгдэхүйц өөр түвшний тохиргоотой байдаг. Энгийн горим нь хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх зэрэг өдөр тутмын жолоодлогод төгс бол, спорт+ горим руу шилжих үед хотын зам богинодож, юунд ч хязгаарлагдахгүй асар хурдтай “нисээд” одмоор санагдана. Гаднах дизайны хувьд харин спорт машин сонирхогчдын мөрөөдөл болсон 911 загвартай тун ч ойр билээ.

Porsche Centre Ulaanbaatar
Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт