Хайх

Өвөрмөц шийдэлтэй интерьер бүрдүүлэхэд туслах 5 Instagram хуудас

Өвөрмөц шийдэлтэй интерьер бүрдүүлэхэд туслах 5 Instagram хуудас

Ховор декор, тавилгууд худалдаалдаг Instagram хуудаснууд

Text: Бюро 24/7


Хэрэв та засвар хийх аль эсвэл шинэ тавилга худалдан авч, гэртээ шинэ уур амьсгал оруулахаар төлөвлөж байгаа бол доорх Instagram хуудаснуудад анхаарлаа хандуулаарай. Баухаус загварын сандал, ретро винтэж хэв маягтай буйдан зэрэг тэр бүр олдоод байдаггүй ховор декор, тавилгуудыг худалдаалахын зэрэгцээ өвөрмөц дотоод заслын шийдлүүдийг харуулдаг Instagram хуудаснуудыг нэгтгэн хүргэж байна.

@homeunion

Хэрэв ретро, винтэж хэв маягтай дотоод заслыг гэртээ бүрдүүлэхээр зэхэж байгаа бол @homeunion хуудсанд анхаарлаа хандуулаарай. 1970-аад оны үед үйлдвэрлэгдэж байсан савхин буйдан, винтэж ширээ гээд ховор тавилгуудыг эндээс олох боломжтой. Мэдээж дизайны мэдрэмжийг тань дээшлүүлэх зургууд ч бий.

@the.peanut.vendor

Маш өвөрмөц хэв маягтай, содон тавилгуудыг хайж байгаа бол The Peanut Vendor-ийг сонирхоод үзээрэй. Энэхүү дэлгүүрт ХХ зуунд бүтээгдэж байсан матмал сандал, керамик эдлэл, хивсэнцэр зэрэг бүхий л төрлийн декоруудыг худалдаалдаг.

Загварын блогеруудын дуртай тавилгын дэлгүүр болох SUMNER-т Францын дизайнер Матье Матегогийн урласан геометрийн хурц хэлбэр бүхий тавиур, Акселя Эйнар Йортын модон шүүгээ зэрэг цор ганц тавилгуудыг худалдаалдаг байна.

One Ordinary Mansion гэх энэхүү дэлгүүрээс баухаус загварын сандал, минимал дизайнтай гэрлийн бүрхүүл, буйдан гээд төрөл бүрийн хэв маягтай тавилгуудыг олох боломжтой. Түүнчлэн ховор үйлдвэрлэгдсэн дизайны сэдэвтэй номуудыг ч бас худалдаалдаг төдийгүй өдөр бүр декорын шийдэл харуулсан зургуудыг нийтэлдэг учир танд гарцаагүй таалагдах болно.

Passeu, Passeu хуудсыг нэгэн график дизайнер болон эртний тавилга цуглуулагч нар хамтран хөтөлдөг юм. Тэд 1980-аад онд IKEA брэндийн гаргаж байсан тавилга, тэр үеийн ховор ваар, аяга тавагны цуглуулгыг хэрхэн орчин үеийн интерьерийн хэв маягт оруулан ашиглаж болохыг харуулдаг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх