Хайх

Хааны гэр бүл Казиранга зэрлэг ан амьтны хүрээлэнд

Хааны гэр бүл Казиранга зэрлэг ан амьтны хүрээлэнд

Энэтхэгийн аялал

Text: Б.Амина


Зураг:

Кэмбрижийн гүн, гүнгийн авхай нарын дөрөвдүгээр сарын 10-нд эхэлсэн аялал үргэлжилж байна

Эрт үед хааны гэр бүлийн аяллыг маш цөөхөн тооны хүмүүс л дэргэдээс нь харж байсан. Тэгвэл орчин үед энэ зүйл илүү нээлттэй болсон тул олон хүний сонирхлыг татаж байна. Хунтайж Уильям болон Кейт Миддлтон нарын аялал Мумбай хотоос эхлэж, албан ёсны болон хүндэтгэлийн арга хэмжээнүүдээр үргэлжилсэн билээ. Тэгвэл хосууд саяхан Энэтхэгийн онгон дагшин байгалийн гол үзэмж болсон, Юнескогийн өвд бүртгэгдсэн газар болох Казиранга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочилсон байна.

Казиранга Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гол мөрөн, гайхалтай ширэнгэн ойтой ба тэнд бар, сармагчин, удаан самж зэрэг сонирхолтой амьтдыг харах боломжтой. Мөн энэхүү цэцэрлэгт хүрээлэнд дэлхий дээрх нийт ганц эвэрт хирсний гуравны хоёр нь байдаг гэдгээрээ алдартай.

Кейт, Уильям нар цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалагч нар болон Панбари тосгоны иргэдтэй уулзаж, Энэтхэгийн бэлгэ тэмдэг болсон заан, зааны тугалыг услаж өдрийг өнгөрүүлсэн байна. Хосууд мөн зааны жагсаалд зориулaн хийсэн хөшөөг будаж чимэглэжээ.

Хааны гэр бүл Казиранга зэрлэг ан амьтны хүрээлэнд (фото 1)Хааны гэр бүл Казиранга зэрлэг ан амьтны хүрээлэнд (фото 2)Хааны гэр бүл Казиранга зэрлэг ан амьтны хүрээлэнд (фото 3)Хааны гэр бүл Казиранга зэрлэг ан амьтны хүрээлэнд (фото 4)Хааны гэр бүл Казиранга зэрлэг ан амьтны хүрээлэнд (фото 5)Хааны гэр бүл Казиранга зэрлэг ан амьтны хүрээлэнд (фото 6)Хааны гэр бүл Казиранга зэрлэг ан амьтны хүрээлэнд (фото 7)Хааны гэр бүл Казиранга зэрлэг ан амьтны хүрээлэнд (фото 8)

цааш үзэх