Хайх

Байгальд ээлтэй тренд: Хог хаягдалгүй цэцгийн баглаа

Байгальд ээлтэй тренд: Хог хаягдалгүй цэцгийн баглаа

Text: Buro.Mongolia


Хүрээлэн буй орчиндоо хамгийн хор нөлөөгүй гэмээр гоёмсог цэцгийн баглаа борлуулдаг дэлгүүрүүд байгаль дэлхийдээ ээлтэй байх зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлжээ. Цэцгийн баглааг бэлэн болгоход хөрсөнд шингэтлээ мянган жилийг зарцуулдаг пластикийг ихээр ашигладаг тул дэлхий даяар хог хаягдалгүй “тогтвортой” баглааг санал болгож байна. Тэгвэл хэдхэн цагийн турш хүний нүдийг баясгаад хогийн цэг рүү ачигддаг химийн гаралтай пластик бүтээгдэхүүнүүдийг байгальд ээлтэй ямар материалаар орлуулж байгааг бид танилцуулъя.

Хиймэл хөрсний оронд кензан

Цэцгүүдийг баглаа болгон байршуулахад хэрэглэдэг хиймэл хөрс нь зуун жил өнгөрсөн ч хөрсөнд шингэдэггүй ба энэ нь шатах явцдаа бичил хуванцарыг ялгаруулж агаарыг бохирдуулдаг байна. Иймд цэцгийн дэлгүүрүүд кензан буюу эртний Япон улсаас гаралтай төмөр, керамик болон шилэн материалаар хийдэг цэцэг тогтоогчийг ашиглах болжээ. Кензаныг нэг удаа хэрэглээд хаях биш хэдэн арван жилээр хэрэглэдэг учраас байгальд ээлтэй төгс сонголт болж байна. Сонирхуулахад, сүүлийн үед сошиал ертөнцөөр #nofloralfoam буюу хиймэл хөрсний хэрэглээг зогсоох хэштаг идэвхтэй давлагаалах болжээ.

Байгальд ээлтэй тренд: Хог хаягдалгүй цэцгийн баглаа (фото 1)

Пластикийн оронд цаас

Дэлхий даяар нэг жилд дунджаар 300 сая тонн пластикийг үйлдвэрлэж байна. Энэхүү тоо нь дэлхийн нийт хүн амыг нэгтгэсэнтэй дөхнө хэмээн Нэгдсэн Үндэсний Байгууллагаас мэдээллэсэн юм. Тиймээс цэцгийн дэлгүүрүүд болон үйлчлүүлэгч нар тус асуудалд анхаарлаа хандуулах болжээ. Тодруулбал, байгалийн тогтвортой хөгжлийн төлөө зогсож ирээдүйгээ боддог хувь хүн, байгууллагууд пластик баглааг ашиглахаас татгалзаж цаасан баглааг хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн байна. Ер нь л гол утга учир нь сайхан үнэртэй цэцгэнд оршиж байгаа болохоос биш хог болоод дуусах пластикийг хэрэглэх шалтгаан байхгүй шүү дээ.

Байгальд ээлтэй тренд: Хог хаягдалгүй цэцгийн баглаа (фото 2)

Шошгын оронд тамга

Дийлэнх дэлгүүрүүд сурталчилгааны зорилгоор баглаанууд дээрээ өөрсдийн шошгоо наадаг туршлага дэлгэрээд байгаа. Энэхүү аргыг хэрэгжүүлэнгээ олон үйлчлүүлэгчдийг татаж бизнесээ өргөжүүлж байгаа нь сайхан ч хүрээлэн буй орчиндоо ээлтэй хог хаягдалгүй аргаар амжилтад хүрэх нь бүр сайхан биш гэж үү? Тэгвэл сүүлийн үед цэцгийн бизнес эрхэлдэг байгууллагууд шошгын оронд өөрсдийн нэртэй тамгыг ашиглаж эхэлжээ.

Байгальд ээлтэй тренд: Хог хаягдалгүй цэцгийн баглаа (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх