Хайх

Гэрээс ажиллахад анхаарал төвлөрөхгүй байна уу? Энэхүү оффисийн чимээний симуляторыг туршаад үзээрэй

Гэрээс ажиллахад анхаарал төвлөрөхгүй байна уу? Энэхүү оффисийн чимээний симуляторыг туршаад үзээрэй

I miss the office

Text: Buro.Mongolia


Гэрээсээ ажиллах шаардлагатай байгаа ч оффисоо санаж буй хүмүүст зориулж "I Miss The Office" нэртэй нэгэн сонирхолтой төсөл цахим ертөнцөд танилцуулагджээ. Энэ нь хамт олны дунд ажиллаж байгаа мэт хуурамч үзэгдлийг бий болгодог, оффисийн дуу чимээний симулятор юм.

Энэхүү симуляторыг асааснаар та агааржуулагчийн шуугиан, компьютерын хулгана дээр дарж буй чимээ, цаасны шаржигнах чимээ, хамтран ажиллагсдын ханиалгах чимээ, ажлын дундуурх яриа хөөрөө гээд ажлын өдрүүдэд оффис дээр гардаг бүхий л чимээг олж сонсох болно. Мөн оффис дээрээ хамт суудаг хүмүүсийн тоог өөрөө тохируулах боломжтой тул энэ нь бүр ч бодит мэдрэмжийг төрүүлнэ.

Хэрвээ симуляторын чимээ хангалттай биш санагдвал дэлгэцнээ харагдах объектууд дээр дарснаар чимээ, шуугианаа нэмэх боломжтой. Жишээ нь принтер эсвэл баллонтой усны аппарат дээр дарснаар тохирсон дуу чимээнүүдийг нэмэлтээр сонсох юм.

Симуляторыг туршиж үзэхийг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх