Хайх

Сингапур улс эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлсэн оршин суугчдаа мөнгөөр шагнана

Сингапур улс эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлсэн оршин суугчдаа мөнгөөр шагнана

Apple Watch-ийн тусламжтай хянана

Text: Buro.Mongolia


Зураг:

Сингапур улсын оршин суугчид эрүүл амьдралын хэв маяг хөтөлснийхөө төлөө орлого олох боломжтой боллоо. Тус улсын засгийн газар Apple компанитай хамтран сайн үйлсийн аян эхлүүлсэн бөгөөд тэрхүү аяныхаа хүрээнд зөв хооллож, спортоор хичээллэж, зөв цагт болоод өөрт шаардлагатай хэмжээнд унтаж амардаг хүмүүсийг $280 хүртэлх мөнгөн дүнгээр шагнахаар болжээ. Энэхүү аян нь хоёр жилийн турш үргэлжлэх юм.

Сингапур улс эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлсэн оршин суугчдаа мөнгөөр шагнана (фото 1)

Аянд нэгдэхийн тулд заавал iPhone болоод Apple Watch-ийн эзэмшигч байх ёстой ба LumiHealth гэх тусгай апп татан суулгаж, бүртгүүлэх шаардлагатай. Тус апп нь хэрэглэгчийн бүх өгөгдлийг сайтар шинжиж, зөв хооллолт гэх зэрэг эрүүл амьдралын хэв маягтай холбоотой төрөл бүрийн зөвлөгөөнүүдийг өгөхөөс гадна эмчид хандах, вакцин хийлгэх зэрэг эрүүл мэндийн чухал сануулгуудыг өгөх болно. Ийм маягаар апп-ыг хэрэглэн, тодорхой үзүүлэлтэд хүрсэн оролцогчид мөнгөн дүнгээр шагнагдах юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх