Хайх

Аяллыг тань илүү хялбар болгох 5 апп

Аяллыг тань илүү хялбар болгох 5 апп

Аялалд гарахаасаа өмнө татаж аваарай

Text: Buro.Mongolia


Culture Trip

Аялах урам зориг өгөх Culture Trip аппыг татаж аван аялах гэж буй газрынхаа тухай сонирхолтой мэдээлэл, зайлшгүй очиж үзэх газар, хийх зүйлсийн жагсаалт зэргийг олж аваарай. Хамгийн чухал нь дэлхийн өнцөг булан бүрт байрлах 300 гаруй нийтлэлчид Culture Trip-т зориулан нийтлэл бичдэг учир аяллын тухай шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Татах: iOS | PlayStore

Skyscanner

Хямд үнэтэй нислэгийн тийз, машин түрээслэх үйлчилгээг санал болгодог Skyscanner апп нь 1200 гаруй эх сурвалжаас мэдээлэл бэлтгэдэг ба 2015 оны шилдэг аппуудын нэгээр шалгарч байжээ.

Татах: PlayStore

Google Translate

Аяллыг тань илүү хялбар болгох 5 апп (фото 1)

Google Translate аппыг яагаад татаж авах шалтгааныг тайлбарлах нь илүүц биз ээ. 103 хэлнээс орчуулах чадвартай Google Translate апп-д камерын тусламжтайгаар орчуулга хийх, том хэмжээний файл орчуулах, гар бичмэл орчуулах зэрэг олон орчуулгын боломжууд бий.

Татах: iOS | PlayStore

Citymapper

Аяллыг тань илүү хялбар болгох 5 апп (фото 2)

Газрын зураг бол аяллын хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг зүйл билээ. Олон төрлийн газрын зургийн апп дундаас бид Citymapper аппыг онцоллоо. Учир нь Citymapper аппд метро, автобус, такси, дугуйны зогсоол гээд бүхий л нийтийн тээврийн хэрэгслүүдийн байршлыг зааж өгснөөрөө бусад аппаас ялгарч байгаа юм.

Татах: iOS | PlayStore

PackPoint

Pack Point аппд аялах гэж буй газар, очоод хийх зүйлсийн жагсаалтаа оруулмагц апп таны өмнөөс аялалд шаардагдах бүхий л зүйлсийн жагсаалтыг бэлдэж өгөх болно. Түүнчлэн сануулах горимтой учир аялалд гарахдаа хэрэгтэй эд зүйлсээ мартах тухайд санаа зовохгүй байж болно.

Татах: iOS | PlayStore

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх