Хайх

Бюро санал болгож байна: Тэмдэглэл хөтлөхөд хамгийн тохиромжтой аппууд

Бюро санал болгож байна: Тэмдэглэл хөтлөхөд хамгийн тохиромжтой аппууд

Оюутнуудад зориулав

Text: Buro.Mongolia


Google Keep

Бюро санал болгож байна: Тэмдэглэл хөтлөхөд хамгийн тохиромжтой аппууд (фото 1)

Бид олон төрлийн тэмдэглэлийн апп хэрэглэж, туршиж үзсэний үр дүнд хамгийн шилдэг тэмдэглэлийн аппаар Google компаниас гаргасан Google Keep аппыг сонгосон юм. Учир нь тэмдэглэлээ ангилах, өнгөөр ялгах, pin хийх, зураг оруулах, жагсаалт үүсгэх, хоолойн бичлэг нэмэх, sketch зурах гээд тэмдэглэл хөтлөхөд шаардлагатай бүхнийг Google Keep нэг дор багтаасан байна.

Хамгийн гол нь та Google Keep рүү нэвтрэхдээ ердөө л Gmail-д бүртгэлтэй байхад хангалттай. Түүнчлэн гар утсанд зориулсан энэ апп нь хэрэглэхэд хялбар, энгийн бүтэцтэйгээс гадна компьютераас хандах тохиолдолд Google Keep-ийн хуудас руу зочлоход л нэвтрэх болно. iOS, Playstore-оос үнэгүй татах боломжтой энэхүү аппыг хэрэглэх явцад ямар нэгэн сул тал ажиглагдаагүйг дуулгахад таатай байна.

Татах: App store | Playstore

Standart Notes

Бюро санал болгож байна: Тэмдэглэл хөтлөхөд хамгийн тохиромжтой аппууд (фото 2)

Тэмдэглэл хөтлөхөд ямар нэгэн нэмэлт үйлдэл шаардлагагүй гэж үзэж байвал Standart Notes хамгийн зөв сонголт байх болно.

Давуу тал:

Энгийн бүтэц, дизайнтай
Минимал хэв маягтай
Нууцлал сайн /Хурууны хээгээр нэвтрэх боломжтой/
Google Drive, Dropbox зэрэг онлайн drive-д тэмдэглэлээ хадгалах боломжтой

Сул тал:

iOS Notes апптай дизайны хувьд ижил

Татах: App store | Playstore

Zoho Notebook

Давуу тал:

Тэмдэглэлээ өнгөөр ялгах боломжтой
Sketch зурах боломжтой
Хайлт хийхэд хялбар

Сул тал:

Windows үйлдлийн системтэй утсан дээр зөвхөн beta хувилбарыг ашиглах боломжтой.
Компьютераас хандах тохиолдолд заавал бүртгүүлэх шаардлагатай.

Татах: App store | Playstore

Automattic simplenote

Бюро санал болгож байна: Тэмдэглэл хөтлөхөд хамгийн тохиромжтой аппууд (фото 3)

Давуу тал:

Минимал хэв маягтай
Хурдан ачаалладаг
Хэрэглэхэд хялбар

Сул тал:

Заавал Wordpress-ээр дамжуулан нэвтрэх шаардлагатай
Хайлтын функц сайн хөгжөөгүй

Татах: App store | Playstore

Google Docs

Бюро санал болгож байна: Тэмдэглэл хөтлөхөд хамгийн тохиромжтой аппууд (фото 4)

Давуу тал

Google Docs бидний хэрэглэж заншсан Word программтай ижил боловч текст нэмэгдэх төдийд л үүлэн системийн тусламжтайгаар хадгалагддаг. Мөн гар утас болон таблетад зориулсан энэ аппыг хэрэглэхэд тун хялбар. Түүнчлэн нэг файл дээр олон хүн зэрэг хандан ажиллах боломжтой учир орчин үеийн компаниуд оффисын хэрэглээнд түлхүү ашиглах болсон. Google Keep-ээс ялгаатай нь илүү урт хэмжээний тэмдэглэл хөтлөхөд зориулагдсан билээ.

Сул тал

Google Drive нэмэлтээр татах шаардлагатай
Тэмдэглэлүүдийг ангилахад төвөгтэй

Татах: App store | Playstore

Microsoft Word

Бюро санал болгож байна: Тэмдэглэл хөтлөхөд хамгийн тохиромжтой аппууд (фото 5)

Оффис хэрэглээний шилдэг программын нэг болох Microsoft Word-ыг дурдахгүй байж болохгүй биз ээ. Гэхдээ Microsoft Word-ын гар утсанд зориулсан апп хэрэглэхэд тийм ч таатай биш гэдгийг дуулгах нь зүйтэй байх.

Давуу тал:

Текст янзлах олон форматтай

Сул тал:

Утсанд зориулсан апп хэрэглэхэд төвөгтэй
Удаан ачаалладаг
Загвар дизайны хувьд хуучинсаг

Татах: App store | Playstore

Evernote

Бюро санал болгож байна: Тэмдэглэл хөтлөхөд хамгийн тохиромжтой аппууд (фото 6)

Давуу тал:

Хэрэглэхэд хялбар бүтэц, дизайнтай
Сануулах горимтой
Бусад хүнтэй хуваалцах боломжтой

Сул тал:

Evernote-ийн үнэгүй хувилбар нь тохиргоо багатай
Нууцлалын систем муу
Интернетгүй нөхцөлд ашиглахын тулд жилд 69 ам.доллар төлөх шаардлагатай

Татах: App store | Playstore

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх