Нүд баясгах бичлэг: Ghibli студийн анимэйшнээс сэдэвлэсэн аяллын сурталчилгаа
Аяллын сурталчилгааг шинэлэг байдлаар хийж болохыг харууллаа
АНУ-ын Орегон муж дахь Travel Oregon аяллын компани Ghibli студийн анимэйшнээс сэдэвлэсэн хоёр хэсгээс бүрдэх сурталчилгаа цацлаа. "Only Slightly Exaggerated" буюу "Багахан зэрэг хэтрүүлэгтэй" хэмээн нэрлэсэн сурталчилгааны эхний хэсэгт аварга туулай, амьд үүл, дугуй унаж буй жаран хөлт зэргийг Орегон мужийн үзэсгэлэнт байгалийн хамтаар дүрсэлсэн бол "Only Slightly (More) Exaggerated" буюу "Арай илүү хэтрүүлэгтэй" гэх хоёрдугаар хэсэгт алт олборлогч бяцхан амьтад, уулын савдаг, амьд уул зэрэг үлгэрийн амьтдыг илүүтэй дүрсэлжээ. Уг сурталчилгааг Копенхаген дахь Sun Creature хэмээх агентлаг бүтээж, хөгжмийг Эммигийн шагналт хөгжмийн зохиолч Жеймс Дули бичсэн байна.
Номхон Далайн Баруун Хойд бүсэд орших Орегон мужийн хувьд аялал жуулчлал нь эдийн засагт чухал нөлөөтэй салбар бөгөөд жилд 11 орчим тэрбум ам.долларын ашгийг үзүүлдэг ажээ. Харин дээрх сурталчилгааг үзсэн хүмүүс Орегон муж руу аялахыг хүсч буйгаа илэрхийлсээр байна.
Ямартай ч уг сурталчилгааг үзсэний дараа Монголын үзэсгэлэнт газрууд, ан амьтдыг анимэйшнээр дүрсэлбэл хэрхэн харагдах бол гэсэн бодол, яагаад аяллын сурталчилгааг ийм байдлаар хийж болохгүй гэж гэсэн эргэцүүлэл төрнө гэдэгт итгэлтэй байна.