Хайх

Дэлхийн хамгийн нимгэн бугуйн цаг худалдаанд гарлаа

Дэлхийн хамгийн нимгэн бугуйн цаг худалдаанд гарлаа

Микро инженерчлэлийн тусламжтайгаар бүтээгдсэн бугуйн цаг

Text: Бюро 24/7


Дэлхийн шилдэг тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгчдийн нэг болох Piaget брэнд Altiplano Ultimate Concept хэмээх бугуйн цагны загвараа худалдаанд гаргалаа. Хоёр миллиметрийн нимгэнтэй Altiplano Ultimate Concept загвар нь дэлхийн хамгийн нимгэн механик бугуйн цагаар нэрлэгдээд байгаа юм.

Piaget брэндийн мэргэжилтнүүд дөрвөн жилийн судалгааны үр дүн, микро инженерчлэлийн тусламжтайгаар бугуйн цагны эд ангиудыг шинэчлэн ийнхүү хамгийн нимгэн цагийг бүтээсэн байна. Тухайлбал бугуйн цагны хүрдийг микроскопын тусламжтайгаар 0.2 миллиметрээс 0.12 хүртэл нарийсгасан бол 1 миллиметр зузаантай индранил болрыг 80 хувиар багасган 0.2 миллиметр хэмжээтэй болгожээ. Харин цагны гол хөдөлгүүрийн механизмыг цоо шинээр бүтээсэн ба Piaget брэнд тэрхүү механизмаа патентжуулсан болохоо онцоллоо.

Дэлхийн хамгийн нимгэн бугуйн цаг худалдаанд гарлаа (фото 1)

Түүнчлэн брэндийн зүгээс 167 эд ангийг ердөө хоёр миллиметрийн нарийхан хэмжээнд тааруулан бүтээсэн хэдий ч бугуйн цагны чанар, бат бөх байдал, нарийвчлал огт алдагдаагүй болохыг мэдэгдсэн юм. Цагны оосрын хувьд матрын арьс болон дээд зэргийн нэхмэл даавуун гэсэн хоёр төрлийн сонголттойгоор үйлдвэрлэгджээ.

Дэлхийн хамгийн нимгэн бугуйн цаг худалдаанд гарлаа (фото 2)

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх