Хайх

Модильянигийн бас нэгэн бүтээл рекорд тогтоосон үнээр худалдагдлаа

Модильянигийн бас нэгэн бүтээл рекорд тогтоосон үнээр худалдагдлаа

Sotheby’s-ийн шинэ рекорд

Text: Бюро 24/7


Зураг:

Уржигдар Нью-Йорк хотноо урлагийн ертөнцийн бас нэгэн түүхэн үйл явдал болж өнгөрлөө. Италийн алдарт зураач Амадео Модильянигийн бүтээсэн таван нүцгэн зургийн нэг нь Sotheby's ордны зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр рекорд тогтоосон үнээр зарагдсан байна. Тодруулбал Модильянигийн 1917 онд бүтээсэн "Nu couché" буюу "Хэвтэж буй нүцгэн эмэгтэй" (зүүн талаараа хэвтсэн) зураг 157,2 сая ам.доллараар худалдагджээ. Ингэснээр энэхүү бүтээл нь Sotheby's дуудлага худалдааны ордны түүхэн дэх хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээл болж байна.

Модильянигийн бас нэгэн бүтээл рекорд тогтоосон үнээр худалдагдлаа (фото 1)

Одоогоор "Хэвтэж буй нүцгэн эмэгтэй" зургийг худалдаж авсан хүний нэрийг нууцалж байгаа юм. Ямартаа ч өмнө нь энэхүү зургийг Ирландын бизнесмен Жон Маньер эзэмшиж байсан бөгөөд тэрээр 2003 онд уг зургийг 20,3 сая ам.доллараар худалдан авч байжээ.

Сонирхуулахад Модильянигийн хувьд энэ зураг нь дээд рекордыг тогтоосон анхны бүтээл биш юм. Өмнө нь 2015 онд Christie's ордны дуудлага худалдааны үеэр баруун талаараа хэвтсэн "Хэвтэж буй нүцгэн эмэгтэй" зураг 170,4 сая ам.доллараар зарагдаж байжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх