Хайх

Moschino, хавар-зун 2019 цуглуулга

Фломастераар сараачсан хувцаснууд

Text: Бюро 24/7

Дизайнер Жереми Скотт шинэ цуглуулгаараа дамжуулан загварын салбарын шахуу хуваарийг шүүмжиллээ. Тэрээр италийн Moschino брэндэд зориулан жилд таван цуглуулга гаргахын хажуугаар нэрийн Jeremy Scott брэндийнхээ хүрээнд нэмэлт хоёрыг гаргадаг. "Бүх зүйл хэтэрхий хурдан өрнөж байна. Заримдаа надад бүтээлүүдээ дуусгах ч зав олддоггүй. Тиймээс энэ удаад би та бүхэнд скетч зургуудаа үзүүлж байна" хэмээн Скотт загварын шоуны үеэр хэлсэн юм. Мэдээж хэрэг Жереми үүгээрээ хошигнож байсан бөгөөд түүний хавар-зуны цуглуулга урьд өмнөхөөсөө ч илүү баялаг болжээ. Цуглуулгад 1980-аад оны Yves Saint Laurent ордныг санагдуулам эмэгтэйлэг хослолууд, мөн фломастераар сараачсан мэт өвөрмөц хээтэй хувцас, гутал ба аксесуарууд багтсан байлаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх