Хайх

Ажил хэрэгч бүсгүйн дулаан улиралд өмсдөг 6 төрлийн гутал

Ажил хэрэгч бүсгүйн дулаан улиралд өмсдөг 6 төрлийн гутал

Загварлаг атлаа хөлд эвтэйхэн

Text: Ө.Тодгэрэл

Ихэнх бүсгүйчүүд оффис дээрээ цэмцгэр, дэгжин харагдах хүслийн дагуу хөлд тийм ч эвтэйхэн биш, өндөр өсгийтэй гутал сонгон өдрийн турш багагүй хэмжээний "зовлон" туулдаг. Маркетингийн хэлтсийнхэнтэй уулзсаны дараа нягтлангийнхаа өрөө рүү хэд, хэдэн удаа нааш, цааш явахад, мөн гэнэтийн ажлаар гадуур хүнтэй уулзах шаардлагатай үед загварын төлөө золиос гаргасандаа харамсах удаа нэг биш гардаг билээ. Аз болж орчин үед биед эвтэйхэн чөлөөт стиль илүү үнэлэгдэж, дизайнерууд өргөн сонголттой загварууд танилцуулдаг болсон тул ажил хэрэгч бүсгүйчүүд маань загварлаг атлаа практикт тустай гутал сонгох бүрэн боломжтой болсон. Ингээд өглөөнөөс үдэш хүртэл ажил хэрэг хөөцөлдөхөд дэм болох зургаан төрлийн гутлыг хамтдаа харцгаая.



ЛоферАжил хэрэгч бүсгүйн дулаан улиралд өмсдөг 6 төрлийн гутал (фото 1)Бид юуны түрүүнд мэдээж хэрэг лофер загварыг онцлохыг хүслээ. Энэ нь ямар ч хувцастай зохицдог, бүх нөхцөлд цэмцгэр харагддаг, бүх цаг үеийн сонгодог гутал гарцаагүй мөн юм.


Цэмцгэр кетАжил хэрэгч бүсгүйн дулаан улиралд өмсдөг 6 төрлийн гутал (фото 2)Долоо хоногийн сүүл өдрүүдэд, эсвэл өдөржингөө гадуур уулзалттай үед цэмцгэр загвартай кетнээс илүү төгс сонголт гэж үгүй.

 

Жижиг өсгийтэй туфлиАжил хэрэгч бүсгүйн дулаан улиралд өмсдөг 6 төрлийн гутал (фото 3)Хамгийн энгийн жийнсэн өмдийг хүртэл хормын зуур илүү эмэгтэйлэг, дэгжин харагдуулах чадвартай гутал бол мэдээж хэрэг туфли юм. Гэхдээ ажил хэрэгч бүсгүй хамгийн жижиг өсгийтэй хувилбарыг сонгодгийг бүү мартаарай. Тэгээд ч энэ нь сүүлийн жилүүдэд сонгодог өсгийтэй туфлинээс ч илүү загварлаг хэмээн тооцогдож байгаа тренд юм.

 

Дөрвөлжин өсгийтэй mules

Ажил хэрэгч бүсгүйн дулаан улиралд өмсдөг 6 төрлийн гутал (фото 4)

Мэдээж хэрэг бүсгүйчүүд заримдаа өндөр өсгийт өмсөхийг хүснэ. Ийм тохиолдолд өндөр атлаа дөрвөлжин өсгийтэй mules гутал сонгох хэрэгтэй. Энэхүү гутал нь хөлд эвтэйхэн атлаа таныг илүү өндөр бөгөөд гуалиг харагдуулж, олон төрлийн хувцастай сайхан зохицно.

 

Шөвгөр хоншоортой балерина гуталАжил хэрэгч бүсгүйн дулаан улиралд өмсдөг 6 төрлийн гутал (фото 5)

Балерина гутал сонгохдоо шөвгөр хоншоортойг худалдан авахыг зөвлөх байна. Учир нь ийм загвар хөлийг илүү урт, нарийхан харагдуулж, илүү цэгцтэй төрх бүрдүүлнэ.

 

Гоёмсог загварын углаашАжил хэрэгч бүсгүйн дулаан улиралд өмсдөг 6 төрлийн гутал (фото 6)Аагим халуун өдрүүдэд гоёмсог загвартай углааш таны аврал болно. Өмнө нь углааш гэх төрөл нь зөвхөн ажлын бус цагаар өмсдөг, тийм ч загварлаг биш гуталд тооцогддог байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Дизайнерууд гоёмсог хувилбаруудыг төрөл бүрээр нь гаргаж байгаа.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх