Хайх

Мөрөөдлийн зүйл: Louis Vuitton брэндийн пүүз

Хамгийн царайлаг “царай муутай пүүз”

Мөрөөдлийн зүйл: Louis Vuitton брэндийн пүүз

Text: Бюро 24/7

Бидний өмнө мэдээллэж байсанчлан энэ 2018 онд 1990-ээд оны ретро загвартай, аавуудын өмсөх дуртай байсан, нүсэр том хэмжээтэй, "үзэмжгүй" пүүзнүүд ноёрхох болно. Тансаг зэрэглэлийн бүхий л брэндүүд энэ чиг хандлагыг дэлгэрүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар Balenciаga, Vetements болон бүр минимал хэв маягтай Céline брэнд хүртэл ийм төрлийн пүүз санал болгоод байна. Дизайнерууд энэ пүүзийг юүдэнтэй цамц ба бэлтгэлийн өмд биш, харин эсрэгээрээ гоёмсог даашинз эсвэл цэмцгэр, ажил хэрэгч хослолтой зохицуулан өмсөхийг зөвлөсөн байгаа.

Зах зээл дээр борлуулагдах олон хувилбар дундаас Louis Vuitton брэндийн хавар-зун 2018 цуглуулгад багтсан бага зэргийн футуристик аястай атлаа тэрхүү 1990-ээд оны хуучинсаг дизайныг өөртөө хослуулсан пүүз бидэнд илүүтэйгээр таалагдлаа. Энэ нь бусад загваруудтай харьцуулбал илүү ганган хийцтэй тул ямар ч хувцастай сайхан зохицох юм.

Мөрөөдлийн зүйл: Louis Vuitton брэндийн пүүз (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Цааш үзэх