Хайх

Хатан хаан II Элизабет жүжигчин Анжелина Жолигийн хүүхдүүдэд юу заасан бэ?

Байгаль дэлхийгээ хамгаалах нь хамгийн чухал

Хатан хаан II Элизабет жүжигчин Анжелина Жолигийн хүүхдүүдэд юу заасан бэ?

Text: Бюро 24/7

Жүжигчин Анжелина Жоли Их Британийн хатан хаан II Элизабетийн ой модоо хамгаалах зорилготой "Queen's Commonwealth Canopy" төсөлд зориулан бүтээсэн "The Queen's Green Planet" нэртэй баримтат кинонд тоглосон байна.

Киноны зураг авалтыг хийхээр Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ хамт өнгөрсөн зун Намиби улс руу аялжээ. Тэдний онгоц элсэн цөл дээгүүр нисэхэд Анжелина хүүхдүүддээ хандан ой модоо хайрлаж, хамгаалах нь яагаад чухал болохыг ойлгуулахыг хичээсэн гэдгээ тус баримтат кинонд дурдсан юм. Тэрээр "Бид энд хүрч ирээд хүүхдүүддээ ‘Ийм учраас л мод тарих нь чухал' гэдгийг ойлгуулах нь миний тэдэнд хүргэж чадах хамгийн том мессеж байсан. Мөн тэд үүнийг эрхэм дээдсийн ачаар л олж мэдэж байгаа" гэж хэлсэн байна.

Мөн Жолигийн хэлснээр хүүхдүүд нь түүнээс Африкт мод тарих нь яагаад хатан хааны хувьд ийм чухал болохыг асуусан гэнэ. Харин үүнд Жоли "Тэр дэлхий даяар амьдарч буй хүмүүсийн төлөө санаа тавьдаг маш гайхалтай хүн. Тэр үнэхээр ирээдүйн төлөө санаа зовнидог. Тэр та бүгдийн ач зээ, тэдний ач зээ нар байгалийн сайхныг мэдрээсэй гэж хүсдэг. Хатан хаан II Элизабет энэ маш чухал гэж бодож байгаа. Би ч гэсэн түүнтэй санал нийлж байна" гэж хариулжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх