2021 онд анхаарал хандуулах к-бьюти трендүүд
10 алхамт арчилгаанаас татгалзаж, минимал байдалд анхаараарай
Дорнын найрлагууд
“Ханбан” буюу дорнын анагаах ухаанд ашиглагддаг хүн орхоодой, бадамлянхуа, агь зэрэг найрлагуудад анхаарал хандуулахыг Soko Glam компанийн үүсгэн байгуулагч Шарлоте Чо санал болголоо. Түүний зөвлөж буйгаар эдгээр нь арьсыг тайвшруулж, үрэвслийг намжаахдаа хамгийн шилдэг нь болохыг онцолсон юм.
Луувангийн үр
Луувангийн үрээс гаргаж авсан охь тос сүүлийн 10 жилийн хугацаанд гоо сайхны салбар дахь “нууц баатар” байсаар ирлээ. Найрлагадаа А аминдэм, төрөл бүрийн антиоксидантуудыг агуулсан луувангийн үр нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, үрэвслийг намдааж, арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй.
Бага хувьтай ретинол
К-бьюти салбарын мэргэжилтнүүд сүүлийн үед ретинолд анхаарлаа хандуулж эхлээд байна. Арьсны эрүүл, залуу, гэрэлтсэн байдлыг хадгалах үйлчилгээтэй энэхүү шидэт найрлагыг маш бага хувьтайг нь сонгож хэрэглэхийг тэд зөвлөөд байгаа юм.
Барын өвс
Анагаагч шинж чанартай барын өвс буюу Cica хэмээх нэршлээрээ алдартай ургамлын тухай сонсоогүй хүн бараг үгүй болов уу. Учир нь cica-тай бүтээгдэхүүн нь маскнег маш хурдан эмчилдэг ба коллагены нийлэгжүүлэлтийг нэмэгдүүлдэг шидэт найрлагаар тодроод байна.
Пробиотик буюу ашигтай бактери
Пробиотик гэдэг нь хүний биед хэрэгтэй амьд бичил организмыг хэлдэг билээ. Зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, дархлааны системийг дэмжиж өгдөг пробиотик арьсанд ч ашигтай болохыг баталж к-бьюти брэндүүд ашигтай бактери агуулсан арьс арчилгааны цувралыг танилцуулж эхэллээ. Тухайлбал 107 брэнд олон жил дарсан цууны найрлагатай цуврал гаргасан бол NEOGEN брэнд лактик хүчлийн бактеритэй бүтээгдэхүүнийг танилцуулсан юм.
Минимал арьс арчилгаа
Peach & Lily брэндийн үүсгэн байгуулагч Алис Юн “10 алхамт арьс арчилгаа”-наас түр завсарлага авч аль болох энгийн, цөөн алхамтай арьс арчилгаанд анхаарал хандуулах болсноо онцолсон юм. Ингэхдээ арьсны төрлөө зөв тодорхойлон, идэвхтэй орц найрлагуудыг ухамсартайгаар хэрэглэж, байгалийн гаралтай бүтээгдэхүүнд анхаарал хандуулахыг зөвлөлөө.
Арьсыг хоргүйжүүлэн, арьсны өнгөн давхаргыг бэхжүүлэх
Glow Recipe брэндийн үүсгэн байгуулагч Кристин Чан “Арьс бол эрүүл мэндийн толь” гэдэгт итгэдэг болохоо онцолсон ба түүний хувьд арьсыг хоргүйжүүлэгч цагаан гаа, агь өвс болон арьсны өнгөн давхаргыг бэхжүүлэгч керамид, мөөг зэрэг найрлагуудыг хослуулан хэрэглэхийг санал болгосон юм.