Хайх

Англи давс: Арьсыг эрүүлжүүлж, илүүдэл жинтэй тэмцэх шилдэг бүтээгдэхүүн

Англи давс: Арьсыг эрүүлжүүлж, илүүдэл жинтэй тэмцэх шилдэг бүтээгдэхүүн

Байгалийн бүтээгдэхүүн

Text: Buro.Mongolia


Англи буюу эпсом гэх нэрээр алдаршсан давс нь найрлагаараа бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн давснаас эрс ялгаатай байдаг. Мөн Англи давс нь арьс арчилгаанд тохиромжтой төдийгүй биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулах, бодисын солилцооны процессыг эхлүүлэх, улайлт болон хөнгөн зэргийн үрэвслийг намдаах зэрэг олон төрлийн ач тустай юм. Тиймээс бид энэхүү давсны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргэхийн зэрэгцээ ашиглах зааврыг бэлтгэлээ.

Англи давс гэж яг юу вэ?

Англи давс: Арьсыг эрүүлжүүлж, илүүдэл жинтэй тэмцэх шилдэг бүтээгдэхүүн (фото 1)
Англи давс: Арьсыг эрүүлжүүлж, илүүдэл жинтэй тэмцэх шилдэг бүтээгдэхүүн (фото 2)

Англи давс буюу магнийн сульфат нь ихэвчлэн цагаан талст бүхий нунтаг эсвэл том ширхэгтэй талстын хэлбэртэй билээ. Мөн Англи давс усанд хурдан уусдаг бөгөөд гашуун, маш шорвог амттай байдаг. Энэхүү давс эмийн сан эсвэл органик гоо сайхны дэлгүүрүүдээр өргөнөөр худалдаалагддаг тул ховор бүтээгдэхүүн биш юм. Тус давсыг нарны туяа, дулаан болон хэт чийгтэй газраас хол хадгалах хэрэгтэй юм шүү.

Англи давсыг юунд хэрэглэж болох вэ?

Англи давс: Арьсыг эрүүлжүүлж, илүүдэл жинтэй тэмцэх шилдэг бүтээгдэхүүн (фото 3)
Англи давс: Арьсыг эрүүлжүүлж, илүүдэл жинтэй тэмцэх шилдэг бүтээгдэхүүн (фото 4)

Детокс-ванн

Магнийн сульфат нь арьсанд маш сайн шингэдэг тул Англи давстай ваннд орох нь таны биеийг эрүүлжүүлж, магнийн түвшинг тэнцвэржүүлэх гайхалтай арга юм. Та бүхний сайн мэдэж байгаачлан магни үрэвсэл дарж, мэдрэл болон булчингийн ачааллыг багасгаж, цусны эргэлтийг дэмждэг нэн хэрэгцээтэй эрдэс билээ. Эрдэмтдийн хийсэн судалгаанд тамирчид 12 минут эпсом давстай ваннд орсны дараа тэдний цусан дахь магнийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж энэ нь хүнд дасгал, хөдөлгөөн хийсний дараа хурдан сэргэхэд тусалсан болохыг харуулсан байдаг.

Давстай ванны ач тус:

  • булчингийн зангилаа тайлж, өвчин намдаана
  • биеийн шингэний тэнцвэрт байдлыг хадгална
  • мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлнэ
  • арьсны чанарыг сайжруулж, зөөлрүүлнэ. Хуурай төрлийн арьстай хүмүүс ваннд хэдэн дусал эфирийн тос нэмж хийх нь зүйтэй юм
  • нойр булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг бөгөөд биеийг хоргүйжүүлэх үйл явц нь маш хүчтэй явагддаг тул тогтмол Англи давстай ваннд орох нь илүүдэл жингээс ангижрахад тусална.

Давстай ванн бэлтгэх:

Ванны халуун бүлээн усанд хоёр аяга эпсом давс, хэдхэн дусал эфирийн тос нэмээрэй. Ваннд дор хаяж 15 минут хэвтэх хэрэгтэй.


Англи давстай биеийн скраб

Гэрийн нөхцөлд хялбар хийж болох эпсом давстай биеийн скраб нь хуурайшсан арьсыг (тохой, хөлийн өсгий, өвдөг) зөөлрүүлж, цусны эргэлтийг идэвхжүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Харин хэрэв таны арьс гэмтсэн эсвэл хэт эмзэг бол скраб хэрэглэхээс түр татгалзах хэрэгтэй гэдгийг санаарай.

Биеийн скраб хийх жор:

Эпсомын давсыг дурын эфирийн тостой хамт өтгөн болтол нь холино. Арьсандаа зөөлөн иллэг хийж буй мэтээр түрхсэний дараа усаар сайтар зайлаарай.


Нүүрэнд зориулсан халуун уурын ванн

Эпсом давс нь эмзэг арьсанд тохиромжтой байдаг бөгөөд нүх сүвийг цэвэрлэж, нүүрний арьсыг жигд өнгөтэй, толигор болгодог билээ.

Халуун уурын ванн бэлтгэх:

Буцалсан халуун устай аяганд хэдэн халбага эпсом давс нэмнэ. Толгойгоо зузаан даавуу эсвэл хөнжлөөр хучаад нүүрээ утаарай. Тус процедурын дараа заавал нүүрний тоник болон тос түрхэх хэрэгтэй юм шүү.


Детокс

Эпсом давсыг мөн эмчилгээний зорилгоор ууж болдог. Уг давс биед дараах нөлөөг үзүүлдэг:

  • тус давс нь гэдэс цэвэрлэхээс гадна мацаг барих явцад хоргүйжүүлэх явцыг хурдасгадаг билээ. Англи давс гэдэсний салст бүрхэвчийг цочроохгүйгээр ходоод гэдэсний замд нэвтэрч, зөөлөн цэвэрлэж өгдөг.

Англи давстай уусмал хийх жор:

Гурван халбага эпсом давсыг 200-300 мл усанд хийж, давсыг бүрэн уусгана. Тус уусмалыг нэг дор бүгдийг нь уухад хамгийн сайн гэж мэргэжилтнүүд хэлдэг билээ. Уусмал нь маш гашуун амттай болдог тул та хэдэн дусал нимбэгийн шүүс нэмж болно. Тус уусмалыг хэрэглэхээсээ өмнө заавал мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй юм шүү.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх