Хайх

Харагдах ч үл мэдрэгдэх: Shiseido брэнд нүүр будалтын цувралдаа хувьсгал хийлээ

Харагдах ч үл мэдрэгдэх: Shiseido брэнд нүүр будалтын цувралдаа хувьсгал хийлээ

Дөрвөн төрлийн шинэлэг бүтэц

Text: Buro.Mongolia


Shiseido брэнд нүүр будалтын цувралдаа хувьсгал хийж салбартаа цоо шинэ түүх бүтээлээ

Бүтээгдэхүүн бүртээ шинжлэх ухаан, урлаг, гоо зүйг цогцлоодог Shiseido брэнд нүүр будалтын цувралдаа хувьсгал хийлээ. "Харагдах ч үл мэдрэгдэх" хэмээн тодорхойлогдсон уг цувралын гол онцлог нь хэрэглэх үед арьс арчилгааны бүтээгдэхүүн мэт торгомсог, хөнгөн мэдрэмж төрүүлэх атлаа төгс нүүр будалтыг бий болгодогт оршиж байгаа юм. 125 төрлийн өнгө бүхий 21 төрлийн шинэ бүтээгдэхүүнээс бүрдэх уг цувралыг нунтаг, бэхэн, гялалзсан ба гелэн гэх дөрвөн төрөлд ангилсан ба тус бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц давуу талтай билээ. Ингээд бүтээгдэхүүн бүрээс нь өвөрмөц, содон уур амьсгал мэдрэгдэх шинэ цувралтай танилцацгаая!

Нягт, тод, удаан тогтоцтой Ink буюу бэхэн бүтэц

Ink буюу бэхэн бүтэцтэй бүтээгдэхүүний цуглуулгад сормуусны будаг, нүдний харандаа, контур, хөмсөгний харандаа болон гялалзуулагчтай уруул өнгөлөгч багтсан юм. Хөмсөгний харандаа, тень, багс зэрэг хөмсгөнд хэрэгтэй бүх зүйлийг нэг дор багтаасан Brow InkTrio нь хөмсгийг илүү өтгөн харагдуулах ба халуун, чийгтэй гээд цаг агаарын ямар ч нөхцөлд тогтцоо хадгалдаг давуу талтай. 

Баялаг өнгөний сонголттой LacquerInk уруул өнгөлөгчийн найрлага дахь байгалийн гаралтай тос нь түрхэх үед гялалзсан эффект үүсгэхийн зэрэгцээ наалдамхай биш мэдрэмж төрүүлж, гадны нөлөөнөөс хамгаална. Түүнчлэн үрчлээний эсрэг үйлчилгээтэй, усны хамгаалалттай Kajal InkArtist нүдний харандааг дурдахгүй байх аргагүй юм. Хөх цэнхэр, номин ногоон зэрэг 10 өнгөний сонголттой энэхүү харандааг контур, тень болон хөмсөгний харандаа болгон ашиглах боломжтой. 

Xөнгөн, удаан тогтоцтой, aмьсгалдаг, амархан уусдаг Powder буюу нунтаг бүтэц

Shiseido өд мэт хөнгөн мэдрэмж төрүүлэх нунтаг бүтэц дээр тулгуурлан уруулын будаг, нүдний тень болон хоёр төрлийн хацар өнгөлөгчийг бүтээжээ. Маш нимгэн түрхэгдэх атлаа тод гаралттай эдгээр бүтээгдэхүүн нь ес гаруй цагийн турш тогтцоо хадгалдаг давуу талтай. Essentialist нүдний тень нь саатай, матт гээд төрөл бүрийн бүтэцтэй учир хүссэн будалтаа төвөггүй хийхэд тань туслах болно.

ModernMatte уруулын будгийн найрлага дахь микро элементүүд нь уруулыг гөлгөр болгон жигд түрхэгдэхийн зэрэгцээ чийгшүүлж, булбарай харагдуулна. Мөн уян хатан силикон, микро бөмбөлөг болон агаар нэвтрэх технологиор бүтээгдсэн хацар өнгөлөгч нь түрхсэн үед торгомсог мэдрэмж төрүүлэн арьсанд маш сайн уусаж өгдөг байгаа. 

Олон үйлдэлт, удаан тогтоцтой Dew буюу гялалзсан бүтэц

Dew буюу гялалзсан бүтэцтэй бүтээгдэхүүн нь найрлагадаа силикон полимер агуулсан тул 12 цаг тогтцоо хадгалах бөгөөд хэрэглэсний дараа ахин сэргээх шаардлагагүй юм. Түүнчлэн байгалийн гаралтай гялалзуулагч буюу сувдны нарийн ширхгүүдийг найрлагадаа шингээж өгсөн тул гэрлийн тусгалыг өөртөө ойлгож гоёмсог гялалзсан эффект үүсгэх үйлчилгээтэй. Мөнгөлөг, алтан шаргал болон алтлаг ягаан гэсэн гурван төрлийн өнгөний сонголттой Aura Dew хайлатерийг нүдний тень, хацар өнгөлөгч болон уруул өнгөлөгч хэлбэрээр ашиглах боломжтой.

Нягт, хөнгөн, удаан тогтоцтой Gel буюу гелэн бүтэц

Уруулыг дээд зэргээр чийгшүүлж, тэжээл өгөх үйлчилгээтэй уруул өнгөлөгч болон уруулын будаг энэ хэсэгт багтаж байгаа юм. Тод өнгөтэй, гель хэлбэрийн бүтэцтэй VisionAiry будаг нь уруул дээр маш нимгэн түрхэгдэж, өнгийн пигмент нь уруулын арьсанд гүн нэвчиж өгдөг бол бальзам хэлбэрийн ColorGel будаг нь уруулыг ус, чийгээр хангадаг. Түүнчлэн гурвалсан гелэн технологи ашиглан тэжээл, чийгшлийг илүү удаан хадгалах үйлчилгээтэй болсноороо онцлог юм.

Урлаг ба шинжлэх ухааны төгс хослол болсон нүүр будалтын багс

Shiseido шинэ бүтээгдэхүүний цувралдаа нүүр будалтад зориулсан багсны цуглуулга давхар танилцуулсан юм. Нүүр будалтын бүхий л үе шатанд зориулагдсан таван төрлийн багсыг бүтээхдээ эртний Японы уран бичлэгийн бийрнээс санаа авчээ. 

Shiseido Mongolia 
Утас: 11-322041, Хаяг: Шангри-Ла Молл 1-р давхар, Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр"
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх