Aerin-ы шинэ үнэртэн Rose de Grasse
Шинэ цуглулугын нээлт
Аерин Лаудерын Aerin үнэртний брэнд шинэ Premier цуглуулгаа танилцуулж, цуглуулгын хамгийн анхны Rose de Grasse сүрчгийг худалдаанд гаргалаа
Эсте Лаудерын ач охин Аерин өөрийн Aerin брэндээрээ аль хэдийнэ үнэртний салбарт нэр хүнд олоод авсан. Хэрэглэгчдийн таашаалд хүрч чадсан уг брэнд саяхан цэцэгсийн хатан хаан буюу сарнай цэцгийг онцолсон нэгэн шинэ үнэртэн гаргажээ. Сарнай цэцгийг үнэртний брэнд болгон тодотгож, цэвэр, хольцтой, дорнын аястай эсвэл синтетик байдлаар үнэртэн болгож гаргадаг ч Aerin-ы "Rose de Grasse" бусдаасаа өвөрмөц байх гэнэ. Энэхүү сүрчгийн найрлагад олон төрлийн сарнай цэцэг орох бөгөөд тэр дунд Франц улсын Грасе хотоос гар аргаар хураадаг зуун дэлбээт сарнай тодрох аж.
Шинэ үнэртэн брэндийн албан ёсны вебсайтаар $185 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.