Bobbi Brown нүүр будагны зуны цуглуулга
Сайн байна уу, далай
Bobbi Brown зуны улиралд зориулж хязгаарлагдмал Sandy Nudes цуглуулгыг танилцуулж байна. Энэхүү цуглуулга нь хөнгөхөн, гэрэлтсэн нүүр будалт бүтээхэд нэн тохиромжтой бөгөөд, халуун элсэнд байж болох бүх л өнгөнөөс сэдэвлэн бүтээгджээ.
Шинэ цуглуулгад гүн боронзон өнгөнөөс авахуулаад цасан цагаан хүртэл элсний туяатай бүтээгдэхүүнүүд орсон.
Энэхүү хязгаарлагдмал шугамд нэгэн шинэ Face Mist хэмээх арьс чийгшүүлэх үүрэгтэй шүршигч бүтээгдэхүүн багтсан. Нүүр будалтыг бэхжүүлэхээс гадна арьсыг балжингарам болон өргөст хэмхийн тэжээллэг хандаар баяжуулж, зөөллөж өгнө.
Боронзон нүүр будалт бүтээхийн тулд цуглуулгад 12 төрлийн гялалзсан байгалийн болон алтлаг-бор туяануудаас бүрдсэн зовхины будаг оруулсан. Түүнчлэн байгалиасаа борлосон мэт улаан, бор туяатай энгэсэг болон хацар өнгөлөгч нар бий. Цуглуулгад орсон бусад бүтээгдэхүүнүүд бол цайвар өнгөнүүдтэй хумсны будгууд, тунгалаг уруул өнгөлөгч мөн гурван төрлийн бор туяатай уруулын будгууд юм.