Хайх

Bobbi Brown-ы зул сарын цуглуулга

Bobbi Brown-ы зул сарын цуглуулга

Sterling Nights

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид бүгдийн дуртай зул сарын баяр хоёр сарын дараа болох гэж байна. Тиймээс гоо сайхны баярын цуглуулгуудыг одооноос судалж эхэлцгээе

Bobbi Brown брэндийн зул сарын цуглуулга дулаан цаг агаартай Өмнөд Африкаас сэдэвлэсэн нь хачирхалтай. Цуглуулгад тод уруул, бүүдгэр гүн цэнхэр өнгийн гялалзсан нүүр будалт болон  шанаанд  байгалийн гялбаа оруулахад зориулсан бүтээгдэхүүнүүд оржээ. Мөн баярын smoky eyes бүтээх зорилгоор цуглуулгад гантиг чулууны хээг санагдуулам дизайнтай Sequin гэх гялалзсан тениуд багтжээ. Цөөн тоогоор гарсан эдгээр тениуд алтлаг, хөх ягаан, алтлаг-цэнхэр ба ногоон гэх дөрвөн өнгөний сонголттой. Харин шинэ загварын шингэн highliter-ийг суурь энгэсэгтэй холих эсвэл дээр нь түрхэх гэсэн хоёр янзаар ашиглаж болох гэнэ. Түүнээс гадна харандаа хэлбэрээр гарсан нүдний хүрээлэгч гель, дөрвөн өнгөтэй Lip Color уруулын будаг, есөн өнгөтэй нүдний тенийн иж бүрдэл зэрэг бүтээгдэхүүнүүд орсон байна.

цааш үзэх