Хайх

Дархлаагаа дэмжин, гоо үзэсгэлэнгээ дотроос нь гэрэлтүүлэхийн тулд ямар аминдэм нэмэлтээр уух вэ?

Дархлаагаа дэмжин, гоо үзэсгэлэнгээ дотроос нь гэрэлтүүлэхийн тулд ямар аминдэм нэмэлтээр уух вэ?

Text: Г.Тэмүүлэн


Гаднах гоо үзэсгэлэн бие организмын дотоод эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Дутуу нойр, стресс, мөн аминдэм болоод эрдсийн дутагдлыг ямар ч гоо сайхны бүтээгдэхүүнээр халхлан далдалж чадахгүй. Арьс, үс, хумс нь нэг ёсондоо хүний эрүүл мэндийн “толь” болж өгдөг учраас арьсны хуурайшилт, үс уналт, хумс хугаралт зэрэгт дан ганц косметик бүтээгдэхүүн хэрэглээд өнгөрөх нь асуудлыг түр хугацаанд аргацааж буйтай адил юм. Иймд эрүүл байх нь гоо үзэсгэлэнгийн үндэс гэдгийг ямагт санан гоо сайхнаа дотроосоо дэмжих нь зүйтэй.

Эрүүл, гэрэлтсэн арьстай, хүчирхэг дархлаатай байхын тулд мэдээж шим тэжээлтэй, аминдэмээр баялаг хоол хүнс идэх ёстойг хүн бүр мэднэ. Гэвч орчин үеийн амьдралын хэв маяг, тэнцвэргүй хооллолт, орчны бохирдол зэрэг янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалан өдөр тутамдаа бид хангалттай амин дэм, эрдэст бодис хүнснээсээ авч чадахгүй байх тохиолдол бий. Тиймээс аминдэм, эрдэст бодисоор баялаг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэх шаардлага үүсдэг. Азаар орчин үед хүний биеийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, шим тэжээл, аминдэмээр ханган эрүүл амьдрахад туслах нэмэлт бэлдмэлүүд сонголттой болсон нь олзуурхууштай хэрэг.

Тэдгээрээс бид дархлааг дэмжин, эрч хүчээр тэтгэхийн сацуу дотроосоо гэрэлтсэн гоо үзэсгэлэнтэй харагдахад туслах, нэг дор хэрэгцээт бодисуудыг агуулсан NaturesPlus брэндийн нэмэлт аминдэм, бичил элементийг онцлон танилцуулж байна. АНУ-аас гаралтай тус брэнд нь 50 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийг өндөр чанартай, үр дүнтэй, баталгаатай аминдэм болон нэмэлт бодисуудаар хангаж үйлчлүүлэгчдийнхээ дунд төдийгүй салбартаа нэр хүндийг олж авсан юм.

Дархлаагаа дэмжин, гоо үзэсгэлэнгээ дотроос нь гэрэлтүүлэхийн тулд ямар аминдэм нэмэлтээр уух вэ? (фото 1)


Хөгшрөлтийг удаашруулж, бат бөх үс, арьс, хумстай байхад туслах Immune Zinc Lozenge


Цайр нь бидний бие организмын үйл ажиллагаанд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг бичил элемент юм. Энэхүү бичил элемент нь уургийн нийлэгжил, ферментийн урвалууд, эсийн бүтэц, бодисын солилцоо, тэр ч бүү хэл генийн үйл ажиллагаа гээд хүний биеийн олон үйл явцад оролцдог. Антиоксидант чанараараа чихрийн шижин, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлж, үрэвслийн үйл явцыг бууруулдаг. Хамгийн чухал нь дархлааны системийг дэмжиж, вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь судалгаагаар батлагдсан. Мөн сэтгэн бодох чадвар, ой тогтоолт, сэтгэл санааны байдал, анхаарал төвлөрөлт, тэнцвэрийг удирддаг бага тархины үйл ажиллагааг сайжруулдаг гээд уг элементийн эрүүл мэндэд үзүүлэх ач тус тоолж баршгүй их. 

Дархлаагаа дэмжин, гоо үзэсгэлэнгээ дотроос нь гэрэлтүүлэхийн тулд ямар аминдэм нэмэлтээр уух вэ? (фото 2)

Дээр дурдсанчлан эрүүл мэнд, гоо үзэсгэлэнгийн бидний нүдэнд харагддаг хамгийн ил тод хэмжүүр бол мэдээж үс, арьс, хумс юм. Цайр нь эсийн шинэчлэл, липидийн солилцоонд оролцдог учраас арьсны эрүүл, толигор байдлыг сайжруулахын сацуу тосны булчирхайг тэнцвэржүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн үрчлээс үүсэх, уян хатан чанараа алдах зэрэг хөгшрөлтийн үйл явцыг удаашруулснаар залуу, сайхан төрхөө удаан хугацаанд хадгалах боломжийг бүрдүүлдэг билээ. Цайрын дутагдал нь үс, хумс хугарч гэмтэх шалтгаан болдог тул нэмэлтээр цайр хэрэглэснээр үс уналт, хумс хугаралтыг зогсоож, ургалтыг нь эрчимтэй дэмжин бат бөх болгож өгдөг давуу талтай.

Дархлаагаа дэмжин, гоо үзэсгэлэнгээ дотроос нь гэрэлтүүлэхийн тулд ямар аминдэм нэмэлтээр уух вэ? (фото 3)

NaturesPlus брэндийн Immune Zinc Lozenge бэлдмэл нь зэсээр ионжуулсан цайр учраас шимэгдэл сайтай, өндөр үр дүнтэй гэдгээрээ онцлог. Өдөрт нэг шахмалыг уух бөгөөд Immune Boost дархлаа дэмжигчтэй хослуулан хэрэглэж болно.


Дархлаа дэмжих бүх аминдэмийг нэг дор агуулсан Immune Boost


“Нарны аминдэм” гэгддэг D аминдэм нь дархлааны системийг дэмжиж ханиад томуу тусах эрсдэлийг бууруулдаг нэн чухал аминдэм юм. Тэгвэл манай улсын бүс нутгийн онцлогоос шалтгаалан бид нарнаас D аминдэм хангалттай хэмжээнд авч чаддаггүй болох нь Харвардын их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар батлагдсан. Иймд бид дархлаа сайтай, ядарч сульдахгүй байхын тулд D аминдэмийг нэмэлтээр зайлшгүй уух шаардлагатай. Харин гоо сайхны хувьд энэхүү аминдэм нь арьсны байгалийн хамгаалалтыг сайжруулж, арьсны бүтэц болон үсний уутанцрыг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг

Дархлаагаа дэмжин, гоо үзэсгэлэнгээ дотроос нь гэрэлтүүлэхийн тулд ямар аминдэм нэмэлтээр уух вэ? (фото 4)

С аминдэм буюу аскорбины хүчил нь хүчирхэг антиоксидант бөгөөд бидний биеийн дархлаа, нөхөн сэргэх үйл явцад зайлшгүй шаардлагатай аминдэм юм. Энэхүү аминдэм нь дархлааны маш чухал эс болох цусны цагаан эсийг үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ эсийг гэмтээдэг чөлөөт радикалаас хамгаалдаг билээ. Ихэнх хүмүүс С аминдэмийг ханиад томуунаас урьдчилан сэргийлж, хамгаалдаг гэж үздэг ч үнэн хэрэгтээ өвдөх хугацааг багасгаж, хөнгөн даван гарахад тусалдаг байна.

Ингээд ч зогсохгүй С аминдэм нь бидний үс, арьс, булчин, зөөлөн эдийг бүрэлдүүлдэг гол уураг болох коллагены нийлэгжилтийг дэмжиж улмаар арьсны уян хатан, бат бөх чанарыг сайжруулдгаараа гоо сайхны салбарт өндрөөр үнэлэгддэг билээ. Түүнчлэн арьсыг хэт ягаан туяаны гэмтлээс хамгаалж, шархийг эдгээх чадвартай. C аминдэм нь давхар үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул арьсны улайлт, батга, тууралт зэрэгт ч давхар эерэг нөлөө үзүүлнэ.

Дархлаагаа дэмжин, гоо үзэсгэлэнгээ дотроос нь гэрэлтүүлэхийн тулд ямар аминдэм нэмэлтээр уух вэ? (фото 5)

NaturesPlus брэндийн Immune Boost нь дотроо D, C, А аминдэмээс гадна цайр, селен, маш хүчирхэг антиоксидант болох ацетилцистеин (NAC) зэргийг нэг дор агуулдаг тул өдөрт ердөө хоёр шахмалыг уугаад л аминдэмийн хэрэгцээгээ бүрэн хангаж, дархлаагаа дэмжих боломжтой юм.

NaturesPlus Mongolia

Хаяг: UB Central Residence, 1 давхарт

Утас: 77004401

Facebook: NaturesPlus Mongolia

Instagram: np_mongolia

цааш үзэх