Dior богино хэмжээний цуврал баримтат кинонууд гаргажээ
Tales of the Wild
Киноны үйл явдалд их хотын амьдралаас татгалзаж, өөрийгөө илүү танин мэдэхийн тулд байгальд ойртсон дөрвөн залуугийн түүхийг өгүүлнэ. "Tales of the Wild" баримтат киноны найруулагчаар Клемен Бовэ ба Артур де Керсаусон нар ажиллажээ. Найруулагчид "Tales of the Wild" киноны гол баатруудтай биечлэн уулзаж, тэдний эрх чөлөөтэй, адармаатай ба хуучинсаг амьдралыг яг байгаагаар нь харуулсан байна. Жишээ нь гол баатруудын нэг болох Жейкоб фон Плессен гэх австри залуу Өмнөд Америкийн ковбой нар гэгддэг гаучо хүмүүсийн нүүдэлчин амьдралаар амьдрахын тулд Патагония руу нүүжээ. Киноны бусад баатрууд ч амаргүй зам сонгосон юм. Тэдний нэг нь Баск орны эртний уламжлалыг хамгаалахад өөрийгөө зориулж байгаа бол нөгөө нь далай тэнгисийн төлөө амьдарч байна. Харин бас нэг баатар нь өөрийн бие болон сэтгэл зүйн хязгаараа даван туулах зорилготой гэнэ.