Энтони Ваккарелло Lancôme-д зориулж цуглуулга гаргалаа
Намрын гараа
Гоо сайхны салбарт хүчээ үзэхээр шийдсэн загвар зохион бүтээгчид болох Альбер Эльбаз, Proenza Schouler болон Александр Вотье нарын араас 32 настай Энтони Ваккарелло орлоо.
Брэнд бүр өөрийн гэсэн төгс эмэгтэй бүтээхийг зорьдог билээ. Харин тийм Lancôme бүсгүйн эмэгтэйлэг чанар, бусдыг татах хүч мөн хээнцэр байдал нь Энтонид урам өгч, шинэ ажлынх нь санаа байжээ. "Миний бодлоор Lancôme брэнд нь франц хэв маягийн даруухан гоо үзэсгэлэнг илтгэдэг" гэж загвар зохион бүтээгч ярьлаа.
Шинэ цуглуулгад тус бүр таван өнгөтэй гурван төрлийн нүдний тень оржээ. Тэр дунд цэнхэр, боронзон бас алтлаг өнгөнүүд давамгайлсан байгаа. Мөн нүдний будгийн өнгөнүүд болон гаднах загвар нь Anthony Vaccarello цуглуулгын хувцасны маш мэдрэмтгий бөгөөд романтик хэв маягтай нийцсэн харагдана.
Эдгээр цуглуулга нь 9-р сарын эхээр худалдаанд гарна.