Хайх

Euphoria үнэртний нүүр царайгаар Наталья Водянова дахин тодорлоо

Euphoria үнэртний нүүр царайгаар Наталья Водянова дахин тодорлоо

10 жилийн дараа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Euphoria-гийн шинэ сурталчилгааны ажил 2000 онд Наталья Водянова болон Calvin Klein нар хамтарч ажилладаг байсан үеийн эртний дурсамжийг сэдрээв

Euphoria үнэртнийг сүүлийн жилүүдэд Лара Стоун мөн Ванесса Аксенте нар төлөөлдөг байсан бол шинэ сурталчилгааны гол баатраар Наталья тодорлоо. Энэ сонголт Euphoria-гийн 10 жилийн ой тохиож буйтай холбоотой юм байна.

Ойн баярын сурталчилгааны ажлын зураг авалтыг алдарт Инез Ван Ламсверд, Винуд Матадин хоёрт даатгасан. Тэдний бичлэг 2005 оны Стивен Майзелийн найруулж байсан эх хувьтай төстэй болжээ. Наталья жаргах нарны  туяанд хавайн далай эрэг дээр Calvin Klein-ийн бас нэгэн ахмад загвар өмсөгч Тайсон Балу-д тэврүүлэн зогсоно.

"Энэ зураг авалт мартагдашгүй сайхан байсан. Би үнэртний нүүр царайгаар дахин тодорсноороо маш их бахархаж байна. Calvin Klein-тай хамтарсан маань миний ажлын замд чухал түлхэц болж өгсөн шүү дээ" хэмээн Наталья ярьжээ.

 

цааш үзэх