Хайх

Gucci шинэ үнэртнийхээ нээлтэд зориулж 15 зураачтай хамтарлаа

Gucci шинэ үнэртнийхээ нээлтэд зориулж 15 зураачтай хамтарлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Gucci брэнд Bloom цуглуулгад багтсан Acqua Di Fiori нэртэй шинэ сүрчгээ танилцууллаа. Сүрчгийг алдарт үнэртний мастер Алберта Мориллас бүтээжээ. Залуу нас, нөхөрлөлийг илтгэсэн тус сүрчгийг мэлрэг цэцэг, үхрийн нүд болон булцуут цэцгийн ноотуудаар бүтээсэн байна.

Харин сүрчгийн сурталчилгааг брэнд Итали, Англи, Австрали зэрэг улсуудаас гаралтай 15 эмэгтэй уран бүтээлчидтэй хамтран хийжээ. Уран бүтээлч бүр өөрийн хэв маягаараа үнэртнийг илэрхийлэн зурсан бөгөөд тэдгээр бүтээлүүдийг нь Gucci брэнд өөрсдийн Instagram хуудсаараа дамжуулан цуврал хэлбэрээр цацаж байна. Gucci брэнд гоо сайхны бүтээгдэхүүндээ зориулан анх удаа Instagram-д төвлөрсөн сурталчилгаа хийсэн нь энэ ажээ.

Нэмж дурдахад шинэ үнэртэн Gucci-гийн албан ёсны вебсайт дээр 165 ам.долларын үнэтэйгээр зарагдаж эхэлжээ.

Бид одоогоор олон нийтэд дэлгэгдсэн байгаа бүтээлүүдээс хүргэж байна.

Лондон хотоос гаралтай зураач Фи Грининг

Нахиалж буй цэцэгсийн дунд үлгэрийн дүрүүд эрвээхийтэй хамт тоглож буйгаар дүрслэгдсэн эдгээр зургууд нөхөрлөл, эрх чөлөөг илэрхийлсэн байна.

Ямайк гаралтай зураач Фиоби Коллин Жеймс

Эрх чөлөөг эрвээхийний амьдралаар илэрхийлсэн байгаа.

Кувейт улсаас гаралтай Нури Флейхан

"Бид уснаас төрж, хамтдаа цэцэглэн, хамгийн үзэсгэлэнтэй цэцэгс болдог"

Лондон хoтоос гаралтай Жое Мейси

Тэрээр өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, бодлуудаа абстракт дүрсүүдээр илэрхийлжээ.

Америк гаралтай зураач Амбер Виториа

Тэрээр зургаараа дамжуулан эмэгтэйчүүдийн нөхөрлөл болон хүмүүс бүхий л амьдралынхаа туршид нэгнээсээ суралцаж байдаг гэсэн санааг илэрхийлэхийг зорьжээ.

Ром хотоос гаралтай зураач Эмма Аллегрити

Нэгэн охин олон төрлийн цэцэгсийг найруулан шидэт ундаа бүтээсэн ба түүнийгээ ууснаар байгалийн бурхан болж буйг эдгээр зурагнуудаас олж харах боломжтой. Харин зургийн төгсгөлд тэрхүү шидэт ундаа нь Gucci Bloom болохыг зураач дүрсэлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх