Хайх

Женнифер Лоуренс Dior Addict уруулын будагны шинэ сурталчилгаанд

Женнифер Лоуренс Dior Addict уруулын будагны шинэ сурталчилгаанд

#Shinedontbeshy

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Dior Addict Lipstick уруулын будагны цуглуулга маргаангүй бестселлер бүтээгдэхүүн билээ. Энэхүү амжилтын нууц нь удаан хугацааны турш нүүр царай нь болсон Женнифер Лоуренстай холбоотой байж мэдэх юм

9-р сарын 1-нд Dior өөрийн алдарт Dior Addict Lipstick уруулын будагны цуглуулгыг шинэчилж гаргана. Шинэ цуглуулгын нүүр царайгаар жүжигчин Женнифер Лоуренс дахин тодорлоо. Одоогоор Dior шинэчилсэн цуглуулгын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Зөвхөн 44 төрлийн өнгөтэй уруулын будаг цуглуулгад орсон гэх мэдээлэл л бий. Үүнээс гадна францын загварын ордон улам гялтганасан ба сайтар пигментжүүлсэн, сайжруулсан бүтэц амлаж байна. 8-сарын 31-нд худалдаанд гарах цуглуулгын Женнифер Лоуренсын тоглосон сурталчилгаа удахгүй олонд дэлгэгдэх болно. Харин одоохондоо сурталчилгааны 10 секундийн өмнөтгөлийг сонирхоцгооё.

цааш үзэх