Хүүхэлдэйгээр тоглох нь: M.A.C-ийн шинэ цуглуулга
Хүүхэд насны дурсамж
M.A.C брэндийн нүүр хувиргагчид энэ удаад эмэгтэй хүн бүрийн хүүхэд насандаа тоглох дуртай байсан хүүхэлдэй тоглоомоос бүтээлч санаа авч, маш цоглог, зугаатай, өнгөлөг цуглуулга гаргалаа. Тод цэнхэр өнгөөр нүдээ будсан, ягаан уруултай, улаан хумстай барби хүүхэлдэйг төлөөлөх уг цуглуулгад нүдний тенийн иж бүрдэл, гурван төрлийн нүдний контур, дөрвөн уруулын будаг ба хоёр хумсны будаг багтсан байна.
Бусад гоо сайхны брэндүүдийн гаргах пастель эсвэл nude өнгөтэй уламжлалт цуглуулгууд зах зээл дээр давамгайлж буй энэ үед M.A.C-ийн шинэ цуглуулга яг л гэнэт орж ирэх цэвэр агаар мэт санагдана. Гоо сайхны ертөнц дахь хамгийн сүүлийн үеийн трендүүдийг дагалгүй, өөрийн өвөрмөц дүр төрхийг тодотгох дуртай, зоригтой бүсгүйчүүдэд энэхүү цуглуулга гарцаагүй таалагдана шүү.