Лакан зураг: Орчин үеийн урлагийг илтгэсэн Chanel брэндийн Color is an art төсөл
Домогт хүмүүсийг хүндэтгэсэн нь
Брэндийн олон нийтийн сүлжээн дэх хувийн хуудаснаас Казимир Малевич, Василий Кандинский, Жексон Поллок, Клод Виал, Рене Магритта ба Виктор Вазарели гэх зэрэг XX зууны алдарт зураачдын бүтээлийн орчин үеийн хувилбарыг олж харах боломжтой боллоо. Хамгийн сонирхолтой нь Chanel-ын тэдгээр оп-арт ба конструктивизм хэв маягтай "зурагнууд" зөвхөн хумсны будагны тусламжтай бүтээгдсэн байна. Энэхүү төсөл нь Color is an art буюу "Өнгө бол урлаг юм" гэх нэр авчээ.
Хамгийн анхны нийтлэл болох Виктор Вазарелигийн нэрэмжит олон улаан бөөрөнхий дүрснээс бүрдсэн зураг таван өдрийн өмнө тавигдсан бөгөөд бусад зурагнууд нь ээлж, дараагаараа гарч байна.
Брэндийн энэхүү арт төсөл үргэлжлэх төлөвтэй байгаа тул, цаашдаа ямар зураачдын бүтээл хамрагдахыг тэсэн ядан хүлээцгээе.