Хайх

Хэний ч хараагүй зүйл: Lancôme гортиг хэлбэрийн контур гаргалаа

Геометрийн хичээлээ санаж байна уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Гоо сайхны косметикийн зах зээлд хувьсгал хийсэн цоо шинэ бүтээгдэхүүн тун ховор гарч ирдэг. Үнэнийг хэлэхэд орчин үед хүн төрөлхтөн байж болох бүхий л томьёо ба форматуудыг олж нээсэн юм шиг санагдана. Гэхдээ мэдээж хэрэг дүрэм бүрд гажуудал бий

Косметик үйлдвэрлэгчид ихэвчлэн бүтээгдэхүүний өнгө, найрлага ба бүтэц дээр туршилт хийдэг. Харин бүтээгдэхүүний формат ба хэлбэрийг өөрчлөх зоригтой үйлдвэрлэгчид тун цөөхөн байдаг. Тэгээд ч ер нь бодоод үзэхэд нүдний тень ба уруулын будгийн үндсэн форматыг хэр их өөрчлөх боломжтой билээ дээ. Байж болох бүх хувилбарууд аль хэдийнэ зах зээлд нэвтэрсэн гэдэгтээ хүн бүр санал нэгдэх байх. Гэхдээ бидний дээр дурдсанчлан бусдаас өвөрмөц, шинэ санаа үүсэх гэнэтийн тохиолдлууд бас бий. Тухайлбал Lancôme брэнд өчигдөрхөн танилцуулсан гортигт хэлбэрийн контурыг хэн ч урьд өмнө нь харж байгаагүй гэдэгт бид итгэлтэй байна.

Хэний ч хараагүй зүйл: Lancôme гортиг хэлбэрийн контур гаргалаа (фото 1)

Шинэ бүтээгдэхүүний хамгийн гол онцлог нь түүний нугалардаг их биед оршиж байгаа юм. Контурын үзүүр хэсэг 35 градус хөдлөх чадвартай болсны ачаар хэрэглэгчдэд нүдээ будахад хэд дахин хялбар болсон байгаа. Гортиг будгийн тусламжтайгаар контурыг ямар ч өнцгөөс, хүссэн налуугаараа зурах боломжтой болсон. Grandiose Liner контур нь нүүрсэн хар, сафир цэнхэр, бараан бор гэх гурван төрлийн матт өнгөний сонголттойгоор худалдаанд гарсан байна.

Хэний ч хараагүй зүйл: Lancôme гортиг хэлбэрийн контур гаргалаа (фото 2)

цааш үзэх