Лили-Роуз Депп Chanel-ын шинэ үнэртний нүүр царайгаар тодорлоо
N°5 L'Eau
Chanel ордны өнгөрсөн жилийн намар-өвөл шоу дээр үзэгчийн хувиар хүрэлцэн ирсэн Лили-Роуз Депп тэр үед хамгийн анх загварын сэтгүүлчдийн хараанд өртсөн юм. Дөнгөж 15 настай байсан үзэсгэлэнт охин тэгэхэд зөвхөн сэтгүүлчид гэлтгүй мөн дизайнеруудын анхаарлыг татаж чадсан. Карл Лагерфельд түүнийг тун удалгүй Pearl нарны шилний цуглуулгын нүүр царайгаар сонгож, бас кутюр шоуныхаа тайз дээр Кристен Стюарт ба Жулианна Мур нарын хамтаар гаргасан байдаг. Лили-Роуз Деппийн загварын ертөнц дэх аялал үүгээр дууссангүй. Тэр өнөөдөр Chanel ордны шинэ N°5 L'Eau сүрчгийн төлөөлөгчөөр томилогдлоо. Сүрчиг 2016 оны намар худалдаанд гарах бөгөөд сурталчилгааны бүрэн хувилбар удахгүй цацагдах гэнэ.
Chanel-тай хамтарч ажиллахын хажуугаар Лили-Роуз Депп мөн жүжигчний мэргэжилд хөл тавьсан байгаа. Түүний оролцсон гурван кино бүгд энэ жил нээлтээ хийхээр төлөвлөгджээ.