Хайх

Нүүр будалтын шинэлэг санаа: Oscar de la Renta загварын шоу дээрх хоёр өнгийн тень

Нүүр будалтын шинэлэг санаа: Oscar de la Renta загварын шоу дээрх хоёр өнгийн тень

Бүх анхаарал нүдэн дээр

Text: Buro.Mongolia


Зураг:

Oscar de la Renta брэндийн намар-өвөл 2017 загварын шоунд зориулж нүүр хувиргагч Том Пешо моделиудын нүдийг хоёр өнгийн тениэр тодотголоо. Ингэхдээ тэрээр нүүрний бусад хэсгүүдийг аль болох байгалийн өнгөтэй хэвээр нь үлдээж, аливаа бронзер ба гэрэлтүүлэгч ашиглаагүй байлаа. Уруулын хувьд ч бас саармаг өнгийн уруул өнгөлөгчөөр будсан байв.

Нүүр хувиргагч энэхүү будалтыг хийхдээ бүх анхаарлаа загвар өмсөгчдийн нүдэн дээр төвлөрүүлсэн юм. Тод ягаан ба хөх ягаан, улбар шар ба нил ягаан, жимсгэнийн ягаан ба цайвар цэнхэр гэх зэрэг гэнэтийн бөгөөд анхаарал татам өнгөний зохицолдоонууд шинэлэг төрх бий болгож чадсан байлаа. Төрх бүрд Том Пешо эхлээд сормуусны дагуу нарийн контур зурж, үүний дээгүүр пигмент сайтай тод өнгийн хоёр тенийг хооронд нь зөөлөн уусгаж давхарласан байлаа.

 

 

Ийм төрлийн нүүр будалт хийхийн тулд арьс хамгийн гол нь өөгүй, цэмцгэр байх хэрэгтэй. Тэгэхээр арьсан дээрх өө сэвүүдийг өө дарагчаар дарж, арьсаа матт бүтэцтэй бүтээгдэхүүнээр бүрхвэл зохино.

Зовхин дээрх контур болон тениудыг хооронд нь холилдуулахгүйн тулд нүдний праймер түрхэхийг зөвлөх байна. Үүний дараагаар нарийн контур зурж, тениэ түрхэх хэрэгтэй. Контур зурахдаа гель эсвэл харандаа хэлбэрийн будаг хэрэглэж болно. Мөн тенийг түрхэхдээ эхлээд хавтгай хэлбэртэй багс хэрэглэж, дараагаар нь илүү том бөгөөд хөвсгөр багсаар тениудыг хооронд нь зөөлөн уусгана. Нүдний будалтыг илүү тогтоц сайтай болгохын тулд тень дээрээ тунгалаг өнгийн нунтаг пудр давхарлаж болно шүү.

 

цааш үзэх