
Нар жаргах мөч: Gucci-гийн ягаан өнгөтэй косметикийн цуглуулга
1970-аад он
Косметикийн салбар дахь ягаан өнгө болон загварын салбар дахь 1970-аад оны хэв маяг гэх хоёр элемент хэзээ ч моодноос гарахгүй бололтой
Удахгүй ирэх гэж буй намрын улирал бид бүгдийн төсөөлснөөс ч илүү зугаатай бас цоглог өнгөрөх шинжтэй байна. Gucci ордон дахин нэг удаа бидэнд аль болох ганган, анхаарал татам дүр төрх бүрдүүлэхийг санал болголоо. Шинэ косметикийн цуглуулгаа бүтээхдээ Алессандро Микеле 1970-80 онуудын гоёл чимэглэлээс санаа авчээ. Матт бүтэцтэй ягаан уруулын будаг ба тоорын өнгөтэй гялалзсан нүдний тень нь саармаг өнгөтэй даруухан хумсны будагтай хосолсноор тэрхүү 1970-аад оны богем дүр төрхийг төгс бүрдүүлэх юм. Шинэ цуглуулгын нүүр царайгаар дизайнерын хайрт модель Полина Оганичева тодорсон байна. Тэгэхээр үзэсгэлэнт бүсгүйгээс жишээ авч ягаан өнгийн будалт хийж эхэлцгээе.