Хамгийн хэрэгтэй бэлэг: Nature Republic брэндийн гоо сайхны багцууд
Мөн брэндийн сонгогдсон бүтээгдэхүүнүүд 50% хямдарлаа
Арванхоёрдугаар сар гарч, шинэ жилийн уур амьсгал орох төдийд л хэн бүхний толгойд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олондоо юу бэлэглэх, тэднийг хэрхэн баярлуулах тухай бодлууд орж ирдэг билээ. Тэгвэл бид шинэ жилийн бэлгээ хараахан сонгож амжаагүй байгаа уншигчдадаа Солонгосын гоо сайхны тэргүүлэгч брэндүүдийн нэг Nature Republic-ийн гаргаж буй шинэ жилийн багцууд болон хямдарсан бүтээгдэхүүнүүдийг анхааралдаа авахыг зөвлөж байна. Тус брэндийн хамгийн гол онцлог нь боломжийн үнэтэй атлаа өндөр чанарын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэдээ санал болгодогт оршдог юм.
Цэвэр байгалийн баялаг орцоор бүтсэн бүтээгдэхүүн
Тус брэнд нь эмзэг, үрэвсэлтэй, хуурай, тослог гээд бүхий л төрлийн арьсанд тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэхийн тулд зуун наст, арган жимс, баобаб үрэл, эмгэн хумст, календула буюу хумсан цэцэг, шиа самрын тос зэрэг арьсыг гүнээс нь эрүүлжүүлэх байгалийн гаралтай шилдэг орцууд ашигладаг. Түүгээр ч барахгүй химийн найрлага, үнэртүүлэгч, бүтээгдэхүүний хэрэглээг уртасгах бодис агуулаагүй нүүрний крем, нүдний тень, уруулын будаг, хацар өнгөлөгч, сормуусны будаг гээд бүхий л төрлийн мейкап бүтээгдэхүүн санал болгодог билээ. Сонирхуулахад, монгол бүсгүйчүүдийн тогтмол хэрэглээ болсон Nature Republic-ийн зуун настын орцтой гель нь л гэхэд дэлхий даяар дөрвөн секунд тутамд нэг ширхэг зарагддаг гэнэ. Түүнчлэн брэндийн бусад арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүнүүд нь эрүүл орц найрлагатай тул мэргэжлийн гоо сайханч, мейкап артистууд өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөдөг.
Nature Republic нь 900 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн санал болгодог тул хэн ч өөрийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэх боломжтой. Мөн бидний зүгээс өөрийн эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж, албан ёсны дэлгүүрээс чанартай бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэх нь хамгаас чухал гэдгийг ахин сануулах нь илүүц биз ээ.
Шинэ жилийн багцууд
Уг брэнд нь шинэ жилийн баярт зориулж Green Holiday гэх өөр өөрийн онцлогтой дөрвөн төрлийн арьс арчилгааны багц гаргасан бөгөөд эдгээр нь хуурайшсан, үрэвссэн, тэнцвэрээ алдсан арьсанд, эсвэл үрчлээс үүссэн гээд хамгийн элбэг тохиолддог асуудлуудын эсрэг өдөр тутмын арчилгааны бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн байна. Мөн тэд шинэ жилийн баярын хүрээнд өвлийн гайхамшиг болон байгалийн дахин давтагдашгүй өнгө аясыг цогцлоосон нэгэн бүтээлч зураг авалтыг хийж модель С.Төгс, жүжигчин Б.Үжин нарыг онцолжээ.
Хэн нэгэнд бэлэг болгон өгөхөөс гадна өөрийгөө эрхлүүлж таалагдсан арчилгаагаа сонгон аваарай.
Aloe Vera Set
Энэхүү багц нь брэндийн нэрийн хуудас болсон зуун настын өндөр агууламжтай тонер, эмульс болон угаагч хөөснөөс бүрдэж байна. Зуун наст нь арьс чийгшүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг хамгийн үр дүнтэй гоо сайхны орц найрлагуудын нэгт тооцогддог ба байгалийн гаралтай хүчтэй антиоксидант бүтээгдэхүүн билээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь маш зөөлөн бүтэцтэй, арьс тайвшруулах үйлчилгээтэй тул бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Fresh Look Set
SPF 50+ нарны тос, наргил модны самар агуулсан тосон цэвэрлэгч болон шиа самрын тосны найрлагатай хөөсөн цэвэрлэгчээс бүрдэх багц. Тосон цэвэрлэгч нь арьсыг гүн цэвэрлэж, бохирдлоос ангижруулах ба хөөсөн цэвэрлэгч нь тэжээл өгч, чийгшүүлнэ. Мөн мэдээж өдөр тутамдаа заавал хэрэглэх хэрэгтэй нарны тос нь арьсанд хурдан шингэж, хэт ягаан туяанаас арьсыг хамгаалах бүрхүүлийг бэхжүүлдэг. Тиймээс өдрийн турш арьсыг тань хамгаалах чадвартай ба илүүдэл тослогжилтыг тэнцвэржүүлж, өнгөлөг толигор харагдуулан арьсны гэмтлээс хамгаална. Энэхүү багц нь хуурай болон энгийн арьстай хүмүүст нэн тохиромжтой.
Calendula Relief Set
Тослог, үрэвсэлтэй арьсыг маш сайн тайвшруулж, тэнцвэржүүлж, нүхжилтийн эсрэг үйлчилгээгээрээ шилдэгт тооцогддог хумсан цэцгийн агууламжтай уг багц нь олон төрлийн арьсны асуудлуудтай тэмцэж, эрүүл, гэрэлтсэн арьсыг бий болгоно. Мөн хуурайшсан арьсанд гүн чийгшил өгч эмчилнэ. Тус багцад эмульс, тонер болон чийгшүүлэх тос багтсан байна.
Ginseng Royal Silk Set
“Ханбан” буюу дорнын анагаах ухаанд өргөн ашиглагддаг хүн орхоодой нь арьсны бат бөх чанарыг сайжруулж, үрчлээстэй тэмцэж, ахин үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Энэхүү багцад орсон нүүр болон зовхины тос, хөөсөн цэвэрлэгч нь мөн 99%-ийн цэвэр алт, зөгийн лав болон амин хүчлүүд агуулсан тул цусны эргэлтийг сайжруулж, тэжээл өгч, арьс цайруулах цогц үйлчилгээ өгнө. Уг багц нь хуурай, мөн үрчлээс үүссэн арьсанд тохиромжтой.
50% хямдралтай бүтээгдэхүүнүүд
Nature Republic Mongolia
Салбар 1: Гурван Гал Худалдааны төв 1 давхарт
Салбар 2: III, IV хороолол ЭВ плаза 1 давхарт
Салбар 3: Баруун 4 зам Макс Моллын 1 давхарт
Салбар 4: Улсын Их Дэлгүүрийн 1 давхарт
Салбар 5: Шангри-Ла Молл 2 давхарт
Салбар 6: Е-mart Хан-Уул салбар 2 давхарт
Салбар 7: Е-mart Чингис салбар 2 давхарт
Салбар 8: Е-mart Хороолол салбар 1 давхарт
Салбар 9: Central Mall салбар 1 давхарт
Салбар 10: Номин Хайпермаркет 1 давхарт
Онлайн дэлгүүр: www.naturerepublic.mn
Холбогдох утас: 70110404