Хайх

Рианна LVMH групптэй хамтарч гоо сайхны брэнд үүсгэнэ

Рианна LVMH групптэй хамтарч гоо сайхны брэнд үүсгэнэ

Жилийн дараа гарна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Рианна орчин үеийн хамгийн их эрэлттэй алдартнаар тооцогддог. Түүний нэрэмжит төслүүд бүгд асар их амжилт олж, худалдаанд гарсан зүйлс нь тэр дороо зарагдаж дуусдаг билээ. Түүний энэхүү "одны хүч"-ийг LVMH-ийн удирдлагууд ч бас ашиглахаар шийджээ

Дуучин Рианна LVMH группийн охин компани болох Kendo-той хамтарч, Fenty Beauty by RIhanna гэх гоо сайхны марк үүсгэн байгуулахаар болжээ. Шинэ маркийн бүтээгдэхүүнүүд ирэх 2017 оны намраас эхлэн Sephora сүлжээний дэлгүүрүүдээр борлуулагдах гэнэ.

Рианна урьд өмнө нь нэг биш удаа гоо сайхны брэндүүдтэй хамтарч байсан туршлагатай. Тэр 2013 онд M.A.C Cosmetics-тай нэгдэж, дөрвөн төрлийн жижиг цуглуулга бүтээж байсан бөгөөд мөн Viva Glam нэртэй уруул өнгөлөгчийн шугам гаргаж байсан юм. Түүнчлэн тэр Parlux Ltd. компанитай цуг долоон төрлийн сүрчиг гаргаад амжсан. Энэхүү хамтын ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байгаа.

Одоогийн байдлаар дуучин бүсгүй Fenty Beauty by Rihanna маркийг эхлүүлэх төслөөс 10 сая долларын орлого олоод байна. Гайхалтай биш гэж үү?

цааш үзэх