Улирал солигдох үед арьсаа хэрхэн арчлах вэ?
Зуны дулаахан өдрүүд ард үлдэж, намрын жиндүүхэн өдрүүд ирлээ. Хуурай агаар, хүчтэй салхи, температурын огцом шилжилт, нарны туяа, агаарын бохирдол зэрэг гаднын хүчин зүйлсээс шалтгаалан энэ үеэр бидний арьс эрүүл, чийглэг байдлаа алдан бүрсийж гундах хандлагатай болдог. Тэгвэл Өмнөд Солонгос улсын DRH болон Seven Nights брэндийн эмчилгээний өдөр тутмын гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь бүх төрлийн арьсанд, мөн эмзэгшиж цочирсон арьсанд хэрэглэхэд зохимжтой бөгөөд ялангуяа улирал солигдох үеийн арьс арчилгаанд илүү тохиромжтой гэдгээрээ бидний анхаарлыг татлаа. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь эмзэгшлийг тайвшруулах тусгай патентлагдсан найрлага агуулснаас гадна арьсыг бүтцээс нь шинэчилж, нөхөн сэргээн үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай юм.
Ингээд өдөр тутмын арьс арчилгааны энгийн алхмуудын тусламжтай улирлын өөрчлөлтөөс улбаалсан янз бүрийн нөлөөнөөс арьсаа хамгаалж, эрүүл толигор байдлаа хадгалах зөвлөмжүүдтэй танилцацгаая.
ДОТРООС НЬ ЧИЙГШҮҮЛ
Намрын цаг агаар урьдчилж таамаглахын аргагүй. Нэг өдөрт хурц нар шарж, ширүүн салхи үлээж, цас бороо ээлжлэх нь энүүхэнд. Үүгээр ч зогсохгүй гаднын хүйтэн агаараас хуурайшилт өндөртэй, төвийн халаалттай орчинд шилжихэд арьс хуурайшин, улам их тослог ялгарч цаашлаад эмзэгших нь бий. Юун түрүүнд хуурайшилт, үрэвслээс сэргийлэн арьсаа дотроос нь чийгшүүлэхийн тулд илүү их ус уух, шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх, агаарыг чийгшүүлэх, чийгээр хангах найрлагатай арьс арчилгааны өдөр тутмын болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх аргыг туршаад үзээрэй.
ХӨНГӨН БҮТЭЦТЭЙ ТОСЫГ ӨТГӨН БҮТЭЦТЭЙ ТОСООР СОЛЬ
Намрын улиралд бид арьсыг маш сайн чийгшүүлэхээс гадна чийгшил хадгалж гаднын нөлөөнөөс хамгаалах өтгөн бүтэцтэй тосыг хэрэглэх нь зүйтэй. Мөн арьс арчилгаандаа зөөлрүүлэх, чийгшил түгжих орц найрлагатай бүтээгдэхүүн сонгон хэрэглэхийг зөвлөе. Зөөлрүүлэгч бодист эрдсийн тос, ший тос, газрын тос, керамид, тосны хүчил зэрэг багтдаг. Харин түгжигч бодист сквалин, зөгийн лав, ланолин, петролатум, парафин зэрэг ордог бөгөөд эдгээр нь арьсны чийгшлийг хадгалж, ууршихаас сэргийлж, бүрхүүл үүсгэн түгжих найрлага болдог.
НАРНЫ ХАМГААЛАЛТАА МАРТУУЗАЙ
Жилийн аль ч улиралд, бороотой, цастай, үүлэрхэг гээд ямар ч цаг агаартай байсан нарны тосыг байнга хэрэглэх ёстой гэж Америкийн арьс судлалын хүрээлэнгээс гаргасан зөвлөмжид дурдсан байдаг. Нарны туяа арьсыг түлэх, гэмтэл учруулахаас гадна хөгшрөлтийг түргэсгэдэг учир намар ч мөн адил нарны тосоо таслахгүйгээр өдөр тутамдаа байнга хэрэглэж хэвшээрэй.
ГУУЖУУЛАГЧ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗӨӨЛРҮҮЛ
Гуужуулагчид агуулагддаг AHA, BHA зэрэг найрлагууд нь олон ашиг тустай ч арьсыг мэдрэмтгий болгож, улайлтыг нэмэгдүүлэх, цочроох зэргээр хүчтэй нөлөөг үзүүлдэг. Ялангуяа намрын улиралд арьсанд маш олон өөрчлөлт гарч эмзэгшил нэмэгддэг учир гуужуулагчийн хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Шаардлагатай бол долоо хоногт нэг удаа зөөлөн гуужуулаарай. Ингэхдээ хэт хүчтэй гуужуулагчаас зайлсхийх нь зөв.
ЧИЙГШҮҮЛЭХ НАЙРЛАГАТАЙ ЦЭВЭРЛЭГЧ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Намрын сэрүүн өдрүүдэд чийгшүүлэх найрлага агуулаагүй нүүр цэвэрлэгч хэрэглэснээс үүдэж арьс улам бүр хуурайшиж болзошгүй. Тиймээс чийгшүүлэх найрлагатай сайн чанарын нүүр цэвэрлэгч хэрэглээрэй. Хэрвээ тосон бүтэцтэй бүтээгдэхүүнүүд нь зуны улиралд арьсанд хэт тослог, хүнд мэдрэмж төрүүлдэг бол намрын хуурай саруудад арьсны чийгийн тэнцвэрийг сэргээж өгөх болно. Хамгийн тохиромжтой тосон найрлагууд нь нугын хөөс, сарнайн тос, сквалан тос, чацарганын тос бөгөөд эдгээр нь антиоксидант, үрэвслийн эсрэг шинж чанар, чийгийн агууламжаар баялаг байдаг. Тиймээс ийм төрлийн орцтой тосон цэвэрлэгч сонгон хэрэглээд үзээрэй.
УРУУЛД Ч БАС ХАЙР ХЭРЭГТЭЙ
Уруул хагарах нь улирал солигдоход арьсанд илэрдэг бас нэгэн шинж тэмдгүүдийн нэг юм. Энэ үеэр уруулын тос, бальзам байнга биедээ авч явж хэрэглэж дадал болгосноор уруулыг хагарч хуурайшихаас сэргийлэх боломжтой. Хамгийн чухал нь уруулыг ч мөн нарнаас хамгаалах шаардлагатай байдаг учир SPF-тэй бүтээгдэхүүн сонгоорой.
АРЬСЫГ ЦОЧРООХ НАЙРЛАГАД БОЛГООМЖТОЙ ХАНДААРАЙ
Эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүс улирал солигдох үеэр арьс нь илүү цочирдог. Намрын улиралд арьсны цочролыг багасгах нэг арга бол үнэртэн, спирт, хүчтэй төрлийн хүчил, сульфат, эфирийн тос зэрэг цочроох найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнээс зайлсхийх явдал юм. Хэрэв та мэдрэмтгий арьстай бол аливаа бүтээгдэхүүн худалдан авахдаа дээрх найрлага агуулсан эсэхийг шалган, бага хэмжээгээр туршиж үзэн аажмаар дасган хэрэглээрэй.
БИЕИЙН АРЧИЛГААГАА БИТГИЙ МАРТААРАЙ
Арьс арчилгаа ихэвчлэн нүүрний орчимд хийгддэг ч биеийн арьсаа мартаж болохгүй. Хүйтэн хуурай цаг агаар ирж буй энэ үед зөвхөн нүүрний арьс хуурайшиж эмзэгшдэггүй ба харин бидний биеийн арьсанд бүхэлдээ хуурайшилт явагдаж байдаг. Тиймээс арьс тань чийглэг байсан ч гэсэн өдөр тутам биеийн тос хэрэглэн арьсаа хуурайшихаас хамгаалаарай.
DRH Mongolia
Facebook: DRH Mongolia – DrHelens
Худалдаалагдах сувгууд: emonos.mn, Монос эмийн сангийн салбарууд, Наадам Центр, УИД, Фүүд Сити