Хайх

Оскар 2018: Шилдэг 10 нүүр будалт ба үс засалт

Тус бүрдээ энэ оны гоо сайхны үндсэн чиг хандлагуудыг харуулсан шилдгийн шилдэг төрхүүд

Text: Buro.Mongolia


Оны хамгийн том шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам яг одоо Лос-Анжелес хотноо зохиогдож байгаатай холбогдуулан хүн бүрийн анхаарал улаан хивсэн дээр төвлөрөөд байна. Энэ жилийн улаан хивс урьд өмнөх жилүүдээс илүү гайхамшигтай, өөгүй төгс байсан гэж хэлж болно. Наадмын 90 жилийн ойн баярт зориулж алдартнууд бүгд тус бүрдээ байж болох шилдэг дүр төрхүүд бүрдүүлж, хамгийн гол нь бие биенээсээ ялгарах өвөрмөц шийдлүүд харуулж чадлаа.Оскар 2018: Шилдэг 10 нүүр будалт ба үс засалт (фото 1)

Женнифер Лоуренс ба түүний сонголт: Хөвсгөр, долгионтой үс, керамик улаан өнгөтэй матт уруул, "муурын нүд" хэлбэрээр смоки будалт хийсэн нүд.Оскар 2018: Шилдэг 10 нүүр будалт ба үс засалт (фото 2)

Марго Робби ба түүний сонголт: Богино боб тайралттай үс, зөөлөн ягаан хацар өнгөлөгч, байгалийн нүүр будалт.

Оскар 2018: Шилдэг 10 нүүр будалт ба үс засалт (фото 3)

Зендая ба түүний сонголт: Дээш овоолон боосон гөлгөр үс, шоколадан бор өнгөтэй нүдний тень, nude өнгийн уруул.

Оскар 2018: Шилдэг 10 нүүр будалт ба үс засалт (фото 4)

Галь Гадот ба түүний сонголт: Ташуу хуваалттай сонгодог франц маягийн овоолсон үс, дарсны улаан өнгийн уруул, нимгэн контур.

Оскар 2018: Шилдэг 10 нүүр будалт ба үс засалт (фото 5)

Эмма Стоун ба түүний сонголт: Ташуу хуваалттай, богино боб тайралттай шулуун үс, хацар өнгөлөгч ашиглан дрейпинг аргачлалаар будсан тоорын ягаан нүүр будалт.

Оскар 2018: Шилдэг 10 нүүр будалт ба үс засалт (фото 6)

Бетти Гэбриел ба түүний сонголт: Лусын дагина мэт цэнхэр ногоон даашинздаа тохируулан зассан жижиг долгионтой хавчсан үс.

Оскар 2018: Шилдэг 10 нүүр будалт ба үс засалт (фото 7)

Эллисон Уильямс ба түүний сонголт: Зэсэн бор өнгийн нүдний тень, nude уруулын будаг ба Эртний Холливүүдийн ташуу хуваалттай, том долгионтой үс.

Оскар 2018: Шилдэг 10 нүүр будалт ба үс засалт (фото 8)

Андра Дэй ба түүний сонголт: Дээш боосон маш өтгөн үс ба цэцгэн хэлбэрийн жижиг чимэглэлүүд, зэсэн бор өнгийн смоки будалт.

Оскар 2018: Шилдэг 10 нүүр будалт ба үс засалт (фото 9)

Зоуи Дойч ба түүний сонголт: Эртний Холливүүдийн том долгионтой гялалзсан үс, бараан өнгийн тод хөмсөг, жимсгэнийн ягаан өнгөтэй матт уруул.

Оскар 2018: Шилдэг 10 нүүр будалт ба үс засалт (фото 10)

Виола Дэвис ба түүний сонголт: Дээд хэсгээрээ шулуун ба гөлгөр тэгш хуваалттай бөгөөд доод хэсгээрээ маш жижиг долгионтой хөвсгөр боосон үс, хиймэл сормуус, nude өнгийн уруул.

цааш үзэх