Хайх

Өөрийнхөө арьсанд таарсан биеийн арьс гуужуулагч сонгох

Өөрийнхөө арьсанд таарсан биеийн арьс гуужуулагч сонгох

Зөөлөн арьс

Text: Buro.Mongolia


Зураг: Google (Labeled for reuse with modification)

Биеийн арьс гуужуулагч нь арьсны үхэжсэн эд эсүүдийг цэвэрлэж, зөөлнөөр гуужуулах их сайн арга. Нэг удаагийн хэрэглээгээр л арьсаа цэвэрлэж, чийгшүүлээд, гуужуулдаг том давуу талтай.

Саван/биеийн шампунь эсвэл тостой арьс гуужуулагч?

Ихэнх гуужуулагч биеийн шампунь эсвэл тостой гуужуулагч хэлбэрээр байдаг. Хэрэглэх арга нь янз бүр ба өөр өөр төрлийн арьсанд хэрхэн тохирдгоос шалтгаална. Гуужуулагчтай биеийн шампунь чийгшүүлэхгүй байх тохиолдол бий. Энэ бүтээгдэхүүн нь ихэвчлэн жирийн ба тослог арьсанд зориулагдсан тул эмзэг болон хуурай арьсанд хэт хурц байдаг болохоор таардаггүй билээ. Харин биеийн арьсан дээр батга гардаг хүнд тохиромжтой байж болно. Бас тослог гуужуулагчийг бодвол хэрэглэхэд илүү хялбар ба шүршүүрийг тослог болгохгүй. Өдөр болгон хэрэглэхэд зохимжтой.

Тосон суурьтай гуужуулагч бол хүмүүсийн авах дуртай бүтээгдэхүүн бөгөөд ихэвчлэн гуужуулагч авах хүсэлтэй хүн энэ хэлбэрийг сонгоно. Гуужуулагчийн гол хэсэг нь тосон суурь ба давс, элсэн чихэр, самрын хальс гэх мэт зүйлс орно. Дийлэнхдээ шилэн саванд зарагддаг ба хоёр хэлбэрээр байж болно 1) шингэвтэр, доороо давс эсвэл элсэн чихэр нь дээрээ тосон хэсэг нь 2) өтгөн, зуурмаг хэлбэрээр. Шүршүүрт орохдоо нойтон арьсан дээр зөөлөн иллэг хийж хэрэглэх бөгөөд маш сайн чийгшүүлнэ. Гоо сайхны салонуудад их хэмжээгээр хэрэглэгддэг. Ямар ч арьсанд тохирох бөгөөд хуурай арьсанд хамгийн сайн.

Химийн бодистой гуужуулагч хэрэглэх уу эсвэл цэвэр байгалийн гаралтай хэрэглэх үү?

Зарим биеийн арьс гуужуулагч нь цэвэр байгалийн гаралтай байдаг. Харин зарим нь нийлэг түүхий эдээр хийгдсэн байдаг ба заримдаа аль аль нь ч орсон байгаа. Зарим гуужуулагч нийлэг түүхий эд ихэнхдээ ашигласан мөртлөө ганц нэг байгалийн гаралтай тос байж магад. Зарим нь цэвэр байгалийн гаралтай мөртлөө урт удаан хугацаагаар хадгалахад зориулж нийлэг бодис хийсэн байж болно. Олон хүн цэвэр байгалийн гаралтай гуужуулагч хэрэглэхийг эрмэлздэг ч эдгээр нь ихэвчлэн үнэтэй байдаг.

Үнэтэй бүтээгдэхүүн авахыг хүсэхгүй мөртлөө гуужуулагч хэрэглэж үзмээр байвал эхлээд жирийн нийлэг бодис агуулсан арай хямд бүтээгдэхүүн туршиж үзэж болно. Харин гоо сайхны салонд орсон мэт чанартай түүхий эдээр хийгдсэн гуужуулагч авах хүсэлтэй байвал цэвэр байгалийн гаралтай нь илүү тохиромжтой. Харин эдгээрийг авахдаа огт хадгалах бодис ороогүй байвал анхааралтай хэрэглээрэй. Яагад гэвэл огт байхгүй тохиолдолд аль болох хуурай гараар хэрэглэж, гуужуулагчийг устай холих дэмий. Цэвэр байгалийн гаралтай тул муудах магадлал бий.

Давс эсвэл элсэн чихэр?

Цэвэр байгалийн гаралтай гуужуулагч бүтээгдэхүүнд давс, элсэн чихэр хоёр хоёулаа их түгээмэл байдаг. Хоёулаа байгалийн гаралтай бөгөөд арьсны үхэжсэн хэсгийг зөөлнөөр гуужуулна. Элсэн чихэр бол хэт их эмзэг арьсанд таарна. Давс харин хоргүйжүүлэх шинж чанартай байдаг. Элсэн чихэртэй гуужуулагч аль нэг газар удаан үлдээвээс шоргоолж татаж магад. Тиймээс шүршүүрээ сайтар угаах хэрэгтэй. Шүршүүрээ тэр болгон сайтар угаах боломж гардаггүй бол давс нь илүү зөв сонголт болно.

Идэвхжсэн түүхий эдтэй гуужуулагч

Зарим гуужуулагч арьсыг нөхөн төлжүүлэхийн тулд идэвхижсэн түүхий эд болон ургамлын хандтай байдаг. Зарим нь гликол, салицилийн хүчил зэрэг химийн гуужуулагчдыг үйлдлийг нь улам хүчтэй болгох зорилгоор нэмсэн байдаг. Энэ насжилтын эсрэг болон батга гарах хандлагатай арьсанд маш үр дүнтэй.

Үнэр

Заримдаа арьс гуужуулагчийн хамгийн сэтгэл татам зүйл нь үнэр нь байх нь ч бий. Үнэрээр эмчлэх зорилгоор байгалийн олон гуужуулагчид шаардлагатай тосыг агуулдаг. Арьс гуужуулагчид ихэвчлэн их үнэртэй байдаг тул хэрэв та үнэрэнд дургүй бол хэрэглээгээ зогсоох нь зүйтэй.

Арьс гуужуулагч хэрэглэх нь

Арьс гуужуулагч хэрэглэж байхдаа хэт их даралт өгөхгүй байх нь зүйтэй. Ширүүн, хурдан үрснээс илүүтэйгээр дунд зэргийн хүчээр удаан үрэх нь илүү үр дүнтэй.
Гель хэлбэрийн гуужуулагчийг биеийн шингэн савантай ижил хэрэглэнэ. Илүү их гуужуулахын тулд дунд зэргийн хүчээр арьсан дээрээ дугуй хэлбэрээр массаж хийж өгнө. Илүү их гуужуулахын тулд мөн арьс үрэгч ашигладаг. Өдөр тутам хэрэглэж болно.
Тосон суурьтай гуужуулагчийг хуурай эсвэл нойтон арьсанд хэрэглэдэг. Хэрэв та хуурай юм уу мэдрэмтгий арьстай бол үүнийг зөвхөн арьсаа нойтон байхад л хэрэглээрэй. Энгийн шүршүүрт орж байхдаа дуусах үедээ буюу арьс тань хамгийн их чийгшилттэй байгаа үед хэрэглэснээр үхэжсэн арьс амархан хууларна. Хэрэв хуурай арьсанд хэрэглэж байгаа бол ванндаа зогсох эсвэл дороо сонин тавиарай. Дунд зэргийн хүч ашиглан дугуй хөдөлгөөнөөр массаж хийх нь өвдөг ба тохой зэрэг хатуу хэсгүүдэд их тустай. Эдгээр гуужуулагчид нь таны арьс болон хүзүүнд хэт тослог байна. Хөлийн уландаа бүү ашиглаарай. Учир нь хэт гулгамтгай болно. Илүү чийгшүүлэхийн тулд үүнийг хэдэн минут арьсандаа шингээх шаардлагатай тул шүршүүрийн усаа хаах нь зүйтэй. Сайн зайлаарай. Ванн маш тосорхог болж болох тул хальтрах аюултай. Хэрвээ ганцаараа амьдардаггүй бол ваннаа сайн цэвэрлэхээ мартуузай. Арьс гуужуулагчийг долоо хоногт нэг эсвэл хоёр удаа хэрэглэж болно. Хатуу эвэршсэн хэсгүүдэд харин өдөр тутам хэрэглэх боломжтой. 

Өөрт тохирох гуужуулагчийг олоход удаан цаг зарцуулах магадлалтай ч хүн бүрт таарсан бүтээгдэхүүн бий. Хэтэрхий ширүүн үрж болохгүй ба өөрт таалагдсан үнэрээ олоорой. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд шаардлагатай тос агуулсан байгалийн гаралтай гуужуулагчдыг сонгох нь зүйтэй.

 

цааш үзэх