Хайх

Шилдгийн шилдэг: Амьдралын бүх нөхцөлд хэрэг болох дөрвөн төрлийн нүдний тенийн цуглуулга

Шилдгийн шилдэг: Амьдралын бүх нөхцөлд хэрэг болох дөрвөн төрлийн нүдний тенийн цуглуулга

Тэмдэглээд аваарай

Text: Buro.Mongolia


Зураг:

Бүсгүйчүүд бидний хувийн косметикийн цуглуулга цаг өнгөрөх тусам улам том болсоор байдаг. Хэрэгтэй, хэрэггүй нь тодорхой бус контур, уруулын будаг бас крем цуглуулсаар байтал нэг л мэдэхэд шүүгээ дүүрэн, толгой эргэм их бүтээгдэхүүнүүдтэй болчихсон байдаг шүү дээ. Бид та бүхний цаг бас шүүгээн дэх зайг хэмнэх үүднээс зах зээл дээр байгаа ямар ч тенийг орлож чадах, хамгийн шилдэг дөрвөн сонголтыг багцалж өглөө

Chanel

Шилдгийн шилдэг: Амьдралын бүх нөхцөлд хэрэг болох дөрвөн төрлийн нүдний тенийн цуглуулга (фото 1)

Хүн бүр сүүлд худалдаанд гарсан шинэхэн Chanel Noir Dimensions тенийн талаар хэлэлцэж байх зуур бид та бүхний анхаарлыг Chanel-ын домогт Les 4 Ombres нүдний тенийн дөрвөл рүү хандуулахыг хүслээ. Энэхүү тенийн ачаар бүсгүй бүр өөрийн хүссэн төрхөө бүрдүүлэх боломжтой. Олон төрлийн өнгөний сонголт байдгаас бидний хамгийн дуртай Tisse Particular (Limited Edition) тенийн өнгөнүүд нь уран сэтгэмжийн дагуу ямар ч будалт хийхэд тохирох, маш нийтлэг чанартай болсон юм. Дур булаам цайвар шар, мөсөн цагаан, чихрэн ягаан ба гүн цэнхэр өнгөнүүд нэг доор цугларч, өдөр тутмын романтик эсвэл үдшийн өдөөн хатгасан будалт хийх боломжийг бүрдүүлж өгчээ.

Urban Decay

Шилдгийн шилдэг: Амьдралын бүх нөхцөлд хэрэг болох дөрвөн төрлийн нүдний тенийн цуглуулга (фото 2)

Алдарт косметикийн брэнд өөрийн үнэнч хэрэглэгчдээ хит бүтээгдэхүүнүүдээр баярлуулсан хэвээр байна. Тэд саяхан хорин жилийнхээ ойн баярт зориулж олон жилийн өмнө танилцуулсан хамгийн эрэлттэй нүдний тенийн цуглуулгаа шинэчилж, Vice XX Ltd Reloaded нэрэн доор дахин худалдаанд гаргалаа. Баярын уур амьсгалтай smoky eyes эсвэл өдөр тутмын даруу будалт хийхэд хэрэгтэй өргөн сонголт энд бий. Уг тенийн цуглуулгад матт бүтэцтэй саарал-шаргалаас эхлээд тод хөх ягаан хүртэл нийт 20 төрлийн өнгө багтсан байна. Urban Decay маркийн тениуд бүгд өндөр зэрэглэлийн чанар ба тогтцоороо олны хүндэтгэлийг хүртээд амжсан тул танд ч бас гарцаагүй таалагдах биз ээ.

M.A.C

Шилдгийн шилдэг: Амьдралын бүх нөхцөлд хэрэг болох дөрвөн төрлийн нүдний тенийн цуглуулга (фото 3)

M.A.C энэ оны гуравдугаар сард зуны улиралд зориулсан Eyes On M.A.C гэх шинэ нүдний тенийн цуглуулга танилцуулсан байгаа. Уг цуглуулгад багтсан есөн төрлийн саармаг өнгөтэй, тогтоц сайтай, пигмент өндөртэй Amber Times Nine тень нь бүсгүй бүрийн косметикийн уутанд зайлшгүй байх ёстой будгаар тодроод байгаа юм. Дулаан туяатай цайвар шар ба бор өнгөнүүд нь матт эсвэл гялалзсан гэх хоёр төрлийн бүтэцтэй тул та тухайн өдрийнхөө онцлогоос хамаарч, олон төрлийн будалт хийх боломжтой.

Bobbi Brown

Шилдгийн шилдэг: Амьдралын бүх нөхцөлд хэрэг болох дөрвөн төрлийн нүдний тенийн цуглуулга (фото 4)

Хэдэн жилийн өмнө бүсгүйчүүдийн зүрхийг булааж байсан Nude on Nude Eye Palette тенийн цуглуулга дахин худалдаанд гарлаа. Дөрвөн төрлийн байгалийн болон нэг бараан өнгийн нэгдэл нь энэ будгийг ямар ч туяатай арьсанд тохирох, өдөр тутмын шилдэг тень болгосон юм. Түүнчлэн энэхүү тенийн савлагаанд жижиг хэмжээний толь ба Dual-Ended Nagle Eye Shadow / Eye Liner Brush гэх нэртэй хоёр талт багс багтсан тул та хаана ч явсан нүднийхээ будгийг сэргээж, үргэлж үзэсгэлэнтэй харагдах боломжтой.

 

 

цааш үзэх