Хайх

Тод өнгийн шилдэг 9 контур

Тод өнгийн шилдэг 9 контур

Орчин үеийн зах зээл дээрх шилдэг контурууд

Text: Buro.Mongolia


Urban Decay брэндийн Razor Sharp ус нэвтэрдэггүй контур

Гялалзсан эффекттэй атлаа маш өтгөн бөгөөд нягтшил сайтай энэ контур нь энэ их давуу талын зэрэгцээ мөн ус нэвтэрдэггүй бүтэцтэй. Ийм ч учраас энэ нь орчин үеийн зах зээлд тийм ч их байдаггүй, ховор бүтээгдэхүүнүүдийн нэг юм.

Тод өнгийн шилдэг 9 контур (фото 1)

Make Up For Ever брэндийн ус нэвтэрдэггүй, шингэн контур

Make Up For Ever брэнд саяхан брэндийнхээ ерөнхий өнгө төрхийг шинэчилсэнтэй холбогдуулан шинэ савлагаа бүхий, өнгөний өргөн сонголттой контурууд худалдаанд гаргасан. Уг будгийн өнгө нь тод, бүтэц нь өтгөн ба маш хурдан хатдаг.

Тод өнгийн шилдэг 9 контур (фото 2)

NYX брэндийн шингэн контур

Цэнхэр, улаан, нил ягаан гэх зэрэг өвөрмөц өнгө бүхий гэрэлтсэн эффекттэй эдгээр контурууд нь мөн л зах зээлд тэр бүр байдаггүй, маш ховор бүтээгдэхүүн юм.

Тод өнгийн шилдэг 9 контур (фото 3)

NARS брэндийн фломастер хэлбэрийн контур

NARS брэндийн энэхүү контур нь нүүр будалт хийхдээ тийм ч гаргууд биш, контур зурж сурч буй хүмүүст нэн тохиромжтой. Энэ будгийн үзүүр нь маш нарийхан тул нимгэн контур тавихад хялбар байх болно.

Тод өнгийн шилдэг 9 контур (фото 4)

Lancôme брэндийн контур

Усан суурьтай, гялгар эффекттэй, хурдан хатдаг, бүлээн усанд арилдаг, хэрэглэхэд эвтэйхэн энэ будаг нь нугардаг савлагаатай тул нүдээ маш олон төрлөөр будах боломжтой.

Тод өнгийн шилдэг 9 контур (фото 5)

Kiko Milano брэндийн өнхрүүш хэлбэрийн үзүүртэй контур

Gold Waves гэх шинэ цуглуулгад орсон өвөрмөц хэлбэрийн үзүүртэй энэ контурыг ашиглахад тэгш, тод бөгөөд шулуун зураас гардаг том давуу талтай.

Тод өнгийн шилдэг 9 контур (фото 6)

YSL брэндийн шингэн контур

Гоёмсог савлагаатай, барихад гарт эвтэйхэн энэ контур нь мөн найрлагадаа сормуус ургуулдаг тэжээл агуулдаг байгаа.

Тод өнгийн шилдэг 9 контур (фото 7)

Rouge Bunny Rouge брэндийн кварц контур

Усан суурьтай, олон төрлөөр ашиглаж болох, нэлээд өтгөн бүтэцтэй, гялтганасан эффекттэй контур. Энэ контурыг мөн хатахаас нь өмнө зовхин дээрээ уусгаснаар тень байдлаар хэрэглэж болно.

Тод өнгийн шилдэг 9 контур (фото 8)

3ina брэндийн шингэн контур

Испанийн 3ina брэндийн гаргадаг төмөрлөг эффекттэй, ус нэвтэрдэггүй энэ контур нь эмзэг арьстай, мөн контакт линз зүүдэг хүмүүст тохирно. Арилгахын тулд тослог бүтэцтэй бүтээгдэхүүн шаардлагатай болно.

Тод өнгийн шилдэг 9 контур (фото 9)

цааш үзэх