Хайх

Нүүрний 11 төрлийн шингэн энгэсэг

Нүүрний 11 төрлийн шингэн энгэсэг

Өдөр тутамд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Олон төрлийн шингэн энгэсэг, BB болон CC кремүүдийн ялгааг олж, хамгийн тохиромжтойг нь сонгоцгооё

Хэрэв та шингэн энгэсэг хэрэглээд сурчихсан бол дотроо юу агуулдагийг нь сайтар анхаарч байгаарай. Хөнгөн бүтэцтэй энгэсэг таны нүүрний өнгийг жигд болгож, өө дарахын хажуугаар хөгшрөлтөөс сэргийлэхэд туслаж, сайтар чийгшүүлж өгдөг билээ. Харин BB юм уу CC крем сонгосноор та энэ бүгд дээр нэмээд гялалзсан арьстай болно.

Хэсэг газрын өөг дарахын тулд нүдний хар тойргийн эсрэг бүтээгдсэн Clarins-ийн өө дарагч хэрэглээрэй. Харин арьсны томорсон нүхнүүдийн эсрэг Bobbi Brown-ын Skin Smoothing Pore Perfector хамгийн тохиромжтой. Энэ бүтээгдэхүүн нь арьсанд нэн даруй "фотошоп эффект" үзүүлдэг. Мөн найрлаганд орсон бор ханд, витамин Е, цахиурын нунтаг зэрэг хольцын ачаар арьсыг сайтар тордож өгнө.

Smashbox-ын Европ хэсгийг хариуцсан гол нүүр хувиргагч Уилл Малербийн зөвлөж буйгаар "Шингэн суурь энгэсэг Liquid Halo нь арьсанд байгалийн гялалзсан чанар өгч, чийгшүүлж, SPF 15 хамгаалалт үзүүлдэг. Энэхүү бүтээгдэхүүн нь тусгай технологийн ачаар фотошоп хэрэглэсэн мэт арьсны өөг дардаг байна.

BB крем нь арьсыг нүүр будахад хамгийн тохиромжтой суурь байхаас гадна өө дарж, чийгшүүлэн тослогийн хэмжээг тэнцвэржүүлнэ. Энэ нь маш гайхалтай олон төрлийн үйлчилгээтэй хөнгөн бүтээгдэхүүн юм. Энгийн, холимог болон тослог арьстай хүмүүст илүү тохиромжтой.

CC крем нь BB кремээс илүү чийгшил үзүүлдэг ба урт хугацааны турш хэрэглэвэл хар толбо болон батганаас үлдсэн сорвийг бүдгэрүүлдэг. Хуурай, энгийн болон холимог арьстай хүмүүст тохиромжтой. Толботой тослог арьсанд ч хэрэглэж болно" гэжээ.

 

цааш үзэх