Жишиг салоны стандартыг тогтоосон хотын тансаг зэрэглэлийн Ulemj Grease-ээр зочилсон нь
Гоо сайхандаа анхаардаг хүмүүсийн хоёр дах гэр болсон газар
Гоё сайхан бүхэн нэг дор цогцолсон их хотын халуун цэг гэгдэх Шангри-ла Моллын хоёрдугаар давхарт байршсан Үлэмж Грийс салоныг зүгээр нэг салон гэж нэрлэхэд багадна. Цэлгэр том орон зай руу алхан ороход баристагийн үйлчлэх кофе шопоос эхлээд nail bar, мэргэжлийн стилистүүдийн ид шидээ туурвидаг үсчний хэсэг, гоо сайхны өрөөнүүд, цаашлаад хөвдөг ор, LPG зэрэг үйлчилгээ үзүүлдэг тусгай спа хэсгүүд, тэр ч бүү хэл бүр эмчилгээний клиник гээд босгыг нь давмагц бүхэл өдрийн турш тайван, аниргүй орчинд гээгдэх боломжтой бүхэл бүтэн гоо зүйн төв болон хувирсан гэхэд илүү тохирно. Сонирхолтой нь Үлэмж Грийс салоныг зорьдог ихэнх үйлчлүүлэгчид юу юунаас илүү энэхүү газрын энерги, тэр дундаа хамт олны халуун дотно уур амьсгалд татагдан ирдэг. Анх тэртээх 1998 онд үүд хаалгаа нээж байсан салбартаа анхдагч энэ салон өдгөө 21 жилийн ойн баяраа тэмдэглэж, энэ урт удаан хугацааны турш их хотын бүсгүйчүүдийн хоёр дах гэр болоод байгаа билээ.
Шангри-Ла Молл дахь одоогийн салоны хувьд хүрэн бор өнгийн модон тавилгууд, алтлаг өнгийн сүрлэг шандельерүүд, түшлэгтэй арьсан сандлууд зэрэг дулаан, тухтай интерьер бүрдүүлснээс гадна байж болох бүхий л үйлчилгээг нэг дор цуглуулсан нь хамгийн ухаалаг шийдвэр болсон байдаг. Онцгой арга хэмжээнд явахаар яарч буй эмэгтэй энд нүүр будалт, үс засалт, хумс гээд шаардлагатай бүхнээ амжуулдаг бол үснийхээ эрүүл мэндэд анхаарахаар ирсэн өөр нэгэн эмэгтэй үсний ботокс, кератин, керапин гээд шинэлэг үйлчилгээнүүдийг авч, харин алжаалаа тайлахыг хүссэн нэг нь швед массажаас эхлээд хөвдөг ор хүртэлх өргөн боломжуудаас сонголтоо хийн бүрэн утгаараа хотын стрессээс зугтдаг. Бүр цаашилбал салоны нэг хэсэг болох Үлэмж Клиникийн хүрээнд Монголд цор ганц байдаг хамгийн сүүлийн үеийн лазер аппаратаар арьсны үрчлээс, нүхжилт, сорви болон бусад түгээмэл асуудлуудтай тэмцэх ч боломжтой байдаг.
Хэрэглэж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ эмнэлгийн хэмжээнд ариутгадгаас гадна үйлчлүүлэгчид болон ажилчдынхаа аюулгүй байдлыг ханган, эрүүл мэндийг нь хамгаалж өгдөг Үлэмж Грийс нь саяхан "Нийслэлийн Жишиг Салон"-оор тодорсон байгаа.
BURO.-гийн зүгээс санал болгож буй онцлох үйлчилгээнүүд
Үс арчилгаа
Үсний ботокс
Хатсан, гэмтсэн үс болон үсний хөгшрөлтийн эсрэг эмчилгээ. Хатсан гэмтсэн үсийг хуйхнаас нь эхлэн коллаген, кератин уургаар буцаан амьдруулж, гиалуроны хүчлээр хөгшрөлтийн эсрэг чийгшлийг үсэнд өгснөөр үсний ширхэг бүдүүрч биеждэг. Коллаген, кератин, гиалуроны хүчил болон пистачио тосны хольцууд нь булцруунаас нь эхлэн үсийг эрүүл, гялалзсан, намирсан болгоно.
Зааварчилга: Үсний ботокс эмчилгээг сард 2-3 удаа (10-14 хоногийн зайтай) хийлгэх шаардлагатай. Бүтэн курс нь 3 сар. Үсний хими, будалт хийхээс 7 хоногийн өмнө хэрэглэвэл тохиромжтой. Хими, будалт хийлгэсэн бол 7 хоногийн дараа үсний ботокс хийлгэж болно.
Үсний кератин
Бүтэн биеийн спа
Spa Jet
Spa Jet аппарат нь арьсны өнгийг сэргээн стресс тайлж амраах ба арьсны уян хатан чанарыг сайжруулж торгомсог болгоно. Үйлчилгээнд хэрэглэж буй бүтээгдэхүүний үр дүнг сайжруулах онцлогтой. Spa Jet үйлчилгээ нь анхилуун үнэрээр тайвшруулж биеийг олон төрлийн эрдэс минерал усаар шүршиж чичиргээт ор болон даралтат усаар массажлах болно. Биеийн арьсыг далайн давсаар гуужуулж, үсэнд спа үйлчилгээ хийж, харин нүүрэнд цэгэн иллэг, тэжээлийн маскаар арьсыг чийгшүүлж халуун ууранд амраах болно. Ингэснээр бүтэн биеийн алжаал ядаргаа тайлагдаж, цусны эргэлт сайжрах юм.
Швед массаж
Швед массаж бол дэлхийн олон оронд тархсан бүтэн биеийн массажны алдартай төрөл. XIX зууны эхээр Стокгольмд цусны эргэлтийг сайжруулахын тулд эмч нар энэхүү Швед массажыг санаачилжээ. Эмчилгээний болон биеийн алжаал тайлах зорилгоор хийгддэг ба тайвшруулах, стрессийг бүрэн арилгахад тусалдаг.
Хөвдөг ор
Нүүрний арьс арчилгаа
Израиль улсын гоо сайхны Christina брэндийн бүтээгдэхүүнээр хийгддэг үйлчилгээнүүд болох нөсөө толбоны эсрэг ба цайруулах үйлчилгээтэй Illustrious, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх мөн хөгшрөлтийг удаашруулах зорилготой Wish, үрчлээ тэнийлгэх Silk, стрессийг өдөөх арьсны гэмтлээс урьдчилан сэргийлэн арьсыг толийлгох Unstress.
Хумс арчилгаа
АНУ-ын Лос-Анжелес хотоос гаралтай cruelty-free буюу амьтад дээр туршилт хийн харгислал үйлдээгүй, веган тодотголтой Orly брэндийн амин дэмийн баяжмалтай, амьсгалдаг будагнуудаар маникюр болон педикюр хийлгэж байхыг зөвлөж байна.
Үлэмж Грийс салоны нэвтрүүлсэн анхдагч үйлчилгээнүүд
- Хамгийн анхны 2 удаагийн үс угаах технологийг Монголд нэвтрүүлсэн
- Хамгийн анхны гоо сайхны үйлчилгээнд тав тухтай байдлыг хангаж хөл, гарын бариа болон бигнүүриин үйлчилгээг давхар нэвтрүүлсэн
- Хамгийн анхны маникюр, педикюрийн үйлчилгээнд тансаг зэрэглэлийн арьчилгааг нэвтрүүлсэн
Үлэмж брэндүүд
"Үлэмж Косметикс"
2019 оноос эхлэн Үлэмж Грийс салоноос салбарлан гарсан "Үлэмж Косметикс" ХХК нь Италийн үс арчилгааны "Hantesis", Израиль улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Christina", АНУ-ын "ORLY", "Bodyography", "Cuccio", "GiGi", "Queen Helene" брэндүүд, Францын тансаг зэрэглэлийн "Phytomer" зэрэг брэндүүдийг 20 гаруй томоохон салонууд, E-Mart, Good Price, Номин, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр тус тус дистрибьютерийн гэрээгээр худалдаалж байгаа.
"Үлэмж Фарм"
"Үлэмж Фарм" компани нь анх 2017 онд байгуулагдсан ба чанарын баталгаатай гоо сайхан болон эм, эмнэлгийн хэрэгслээр нийслэл хотын бүх дүүрэг, нэгдсэн эмнэлэг, эмийн сангуудыг хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх гол чиглэлээр ард иргэдэд гоо сайхан, эм зүйн тусламж үйлчилгээ хүргэн ажиллаж байгаа.
Үлэмж Грийс салон 21 жилийн ой болоод шинэ жилийн баярыг тохиолдуулан манай уншигчдаас хоёр азтан тодруулж салон болон Grease Wellness төвөөр үйлчлүүлэх тус бүрдээ ₮210,000-н эрхийн бичиг гардуулж байгаа тул та бүгд азаа үзэн тэмцээнд идэвхтэй оролцоорой!
Facebook-ын азтан болохын тулд:
1. Ulemj Grease болон Buro Mongolia Facebook хуудсууд дээр like дарах
2. Buro Mongolia-гийн Facebook хуудас дээр нийтлэгдсэн "Жишиг салоны стандартыг тогтоосон хотын тансаг зэрэглэлийн Ulemj Grease-ээр зочилсон нь" постыг share хийх
3. Buro Mongolia-гийн Facebook хуудас дээр нийтлэгдсэн "Жишиг салоны стандартыг тогтоосон хотын тансаг зэрэглэлийн Ulemj Grease-ээр зочилсон нь" пост доор хоёр найзыгаа mention хийх
Азтанг random байдлаар арванхоёрдугаар сарын 20-нд шалгаруулж, ялагчийг comment хэсэгт зарлах болно.
Instagram-ын азтан болохын тулд:
1. @ulemj.grease болон @buromongolia Instagram хуудсуудыг дагах
2. @buromongolia хуудас дээр нийтлэгдсэн Үлэмж Грийс-ийн азтан шалгаруулах пост дээр like дарах
3. @buromongolia хуудас дээр нийтлэгдсэн Үлэмж Грийс-ийн азтан шалгаруулах постын comment хэсэгт 2 найзыгаа mention хийх
Азтанг random байдлаар арванхоёрдугаар сарын 20-нд шалгаруулж, ялагчийг comment хэсэгт зарлах болно.