Хайх

“Hush”: Арчилгаа бага шаардагдах үсний засалт

“Hush”: Арчилгаа бага шаардагдах үсний засалт

Text: Buro.Mongolia


Google дээр хайлтаараа тэргүүлж буй hush үсний засалтын талаар сонсож байсан уу? Энэхүү засалт нь Солонгос улсаас гаралтай бөгөөд бүх төрлийн нүүрний хэлбэрт зохицдогийн сацуу шатлалтынхаа ачаар үсийг хөнгөн бөгөөд хөвсгөр харагдуулаг давуу талтай байна.

Hush засалтын онцлог

Hush үсний засалт бусад тайралтуудтай харьцуулахад илүү их шатлалттай байдаг. Мөн нүүрний хэлбэрийг зөв харагдуулахын тулд бага зэргийн чёлкаг заавал гаргадаг байна. “Энэхүү засалт нь хэт их хичээгээгүй даруу атлаа үснийхээ хэлбэрийг хадгалж үлдэхийг хүссэн хүн бүрд тохиромжтой” хэмээн The Hair Bros салоны үүсгэн байгуулагч Шон Пол Нотер хэлсэн бөгөөд үснийхээ уртаас хэт богиносгохгүйгээр, эсвэл шингэлэхгүйгээр шатлалт хийлгэхийг хүссэн хүмүүс түлхүү сонгодог болохыг онцолжээ.

Тус засалтыг өөрийн гараар гэрийн нөхцөлд хэрэгжүүлэх заавар бичлэгүүд TikTok платформ дээр олширч байгаа ч бүх деталийг нь зөв хийж чадах үсний стилистэд хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. “Hush засалтад нэг ч тэгшхэн тайралт байх ёсгүй” хэмээн Шон Пол Нотер анхааруулсан ба стилистүүд энгийн хайчаас илүүтэйгээр үсийг хэлбэржүүлэгч шатлалтын тусгай хайч хэрэглэдэг байна.

@kaeziamato Wasn’t sure a hush cut was for me since my hair is on the thinner side, but I love it! If you want this cut but have thin hair ask your stylist to keep the bottom layer blunt. #hushcut #thinhairhairstyle ♬ Aesthetic - Tollan Kim

Тиймээс та үсчиндээ хүсэж байгаа тайралтынхаа зургийг харуулан сайтар зөвлөлдөөрэй. Шон хэлэхдээ “Шулуун үсний шатлалтыг нүдэнд үзэгдэхүйц байх үүднээс илүү богино тайрдаг бол буржгар, долгионтой үсний уртаас бага зэрэг тайрахад л хангалттай байдаг” гэсэн бөгөөд нүүрнийхээ аль хэсгийг тодруулж харагдуулахаас шалтгаалан урт богиноо шийдэхийг зөвлөлөө.

“Hush”: Арчилгаа бага шаардагдах үсний засалт (фото 1)

@stef.williams

“Hush”: Арчилгаа бага шаардагдах үсний засалт (фото 2)

@matildadjerf

“Hush”: Арчилгаа бага шаардагдах үсний засалт (фото 3)

@lalalalisa_m

“Hush”: Арчилгаа бага шаардагдах үсний засалт (фото 4)

@bel_pipsqueekinsaigon

“Hush”: Арчилгаа бага шаардагдах үсний засалт (фото 5)

@hoooooyeony

“Hush”: Арчилгаа бага шаардагдах үсний засалт (фото 6)

@fyirobyn\

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх