Чиг хандлага: Диана гүнжийнх шиг боб-каре тайралт
Диана гүнжийн дуртай боб-каре үсний засалт бол энэ намрын чиг хандлагууд дундаас хамгийн хээнцэр болоод цэмцгэр нь билээ. Шаталсан тайралт болон хөвсгөр засалт нь төрхийг залуу, эрч хүчтэй харагдуулна. Энэ намар Каяа Гербер, Ким Кардашиан, Дуа Липа болон Instagram инфлюенсерүүд уг сэтгэл сэргэм хэв маягийг сонгож байна. Түүнчлэн олны дунд өндөр хүлээлт үүсгээд буй найруулагч Пабло Ларраин, жүжигчин Кристен Стюартын бүрэлдэхүүнтэй Диана гүнжийн түүхийг өгүүлэх “Spencer” кино нь энэ арваннэгдүгээр сард нээлтээ хийснээр боб-каре засалтыг сонгох хүмүүсийн тоо бүр ч ихэснэ гэдэгт итгэлтэй байж болно.
“Modern Diana Bob” буюу Орчин үеийн Диана боб засалт нь шанаа хэсгээрээ илүү гүн өнгөтэй, давхар шатлалтай бөгөөд янз бүрийн урттай байж болохоороо онцлог билээ. Мөн боб-карег загварчлахдаа мэргэжлийн хүнд хандахаас гадна үсний хайч, хэлбэрт оруулагч гель болон спрей ашиглан гэрийн нөхцөлд бий болгох боломжтой. Ингэхдээ нойтон үсээ үсний сэнс ашиглан 85% хатааж үлдсэнийг нь байгалиар нь хатаах хэрэгтэй. Бүрэн хатсаных нь дараа сул долгион оруулж хэт төгс байлгах гэснийг хичээлгүй бага зэрэг хайхрамжгүй засахыг стилистүүд зөвлөжээ.